Террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-23 15:37:40

МОСКВА. /РИА Новости/. Шри Ланкагийн оршин суугчид өнгөрөгч ням гарагт болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн 3 минут чимээгүй зогсжээ. Энэ тухай орон нутгийн “Ada Derana” цахим хуудас мэдээлсэн байна.


Гашуудлын өдөртэй холбогдуулан гэрийнхээ ойролцоо цагаан далбаа байрлуулахыг эрх баригчид оршин суугчдаас хүсжээ. Эрх баригчид өнөөдрийг гашуудлын өдрөөр зарласан байна.


Шри Ланкагийн түүхэн дэх хамгийн том цуврал халдлага дөрөвдүгээр сарын 21-нд болсон билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, цуврал халдлагын улмаас 290 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархаджээ. Тус улсын Коломбо, Негомбо болон Баттикалоа хотод нийт найман дэлбэрэлт болсон юм. Цуврал халдлагыг Шри Ланкагаас гаралтай амиа золиослогчид үйлдсэн гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ