Хэнтийд 1610 худаг ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-23 00:35:42

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар 1610 худаг ашиглагдаж байгаагийн 536 инженерийн хийцтэй, 271 богино яндант, хоёр бетон хашлагат уурхайн, энгийн уурхайн 801 худаг байна.

Тус аймгийн нийт 5,5 сая га бэлчээрийн талбайн 57,9 хувь буюу 3,2 сая га бэлчээрийн талбай усаар хангагдсан мэдээтэй байгаа нь цаг уурын хуурайшилт ихтэй байгаа нөхцөлд худаг усны хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа юм.

 Өнгөрсөн онд 50 мянган га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулсан гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Мөн бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготны тархалт ихэсч байна. Иймд энэ онд 100 мянган га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна гэв.

Холбоотой мэдээ