“Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-18 16:45:41
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аугаа эх орны дайны Ялалтын 74 жилийн ойг Орхон аймагт  тэмдэглэн өнгөрүүлэх талаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаар ахлуулсан “Ажлын хэсэг”  хуралдлаа.

Ирэх сарын 9-нд тохиох уг өдрийг угтаж аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран 10 гаруй ажил зохион байгуулах аж. Тодруулбал, “Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал, Хүндэтгэлийн цэцэг өргөх ёслол, ахлах ангийн сурагчдын дунд “Эх орны дайны тухай” зохион бичлэг, эсээ, гар зургийн уралдаан болно.

Мөн эх орны дайн болон Халх голын байлдааны ялалтын түүхэн ач холбогдлын талаар оюутан, залууст суртлалчлах, танин мэдүүлэх,” Ялалтын 74 жил”, “Халх гол-80” гэрэл зургийн үзэсгэлэнг сургуулиудаар аялуулах ажээ. Түүнчлэн ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, баярын концерт зохион байгуулна. 

Холбоотой мэдээ