Залилах гэмт хэргийн улмаас дөрвөн хүн ял авчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-04-18 15:03:33
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Сүүлийн нэг жилд тус аймагт залилангийн гэмт хэргийн улмаас дөрвөн хүн ял авч, 40 хүн хохирчээ.

Ялангуяа богино хугацаанд их мөнгөтэй болгох ажлын санал буюу сүлжээний бизнес эрхлэх, “Эрдэнэт үйлдвэр” болон төрийн байгууллагад ажилд оруулж өгнө гэж иргэдийг мэхлэх гэмт хэрэг өнгөрсөн гурван жилд нэмэгдэх хандлагатай байна. Иймд Орхон аймгийн Цагдаагийн газар залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл хийж анхаарал, сэрэмжүүлэг хүргэлээ.  

Ялангуяа сүлжээний бизнес нь мөнгөөр хамтрах бус бараа, бүтээгдэхүүн борлуулах, урамшуулал олгох нэрийдлээр иргэдийг хохироож байгааг онцоллоо. Монгол Улсад сүлжээний бизнес хуулиар хориотой байдаг. Түүнчлэн цахим гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд сошиал орчны аюулгүй байдлаа анхаарахыг зөвлөлөө. 

Холбоотой мэдээ