Зарим сүмд зөвшөөрөл олгохоос татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-16 09:22:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймагт байдаг зарим сүмд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санаачилгаар Булган, Орхон суманд байдаг сүм, хийдийн үйл ажиллагааг шалгасан байна. Зарим сүм газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахдаа хэв журам сахиулах байгууллагад мэдэгддэггүй, бага насны хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй шашны үйл хэрэгт оролцуулах зэрэг зөрчил шалгалтаар илэрчээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган, Орхон суманд байдаг христийн сүмүүдэд зөрчил дутагдлыг арилгах чиглэл өгч, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар хойшлуулсан байна.

Сүм хийдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсэгт аймгийн цагдаа, тагнуул, татвар, мэргэжлийн хяналт, улсын бүртгэл зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Холбоотой мэдээ