“Ногоон хэрэм”-ийн услалтын систем ашиглалтад орлоо

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 11:37:19

Баянхонгор аймгийн баруун хойд хэсгээр тарьсан ойн зурваст “Чандмань-Баянхонгор” ТӨХК 1300 м3-ийн багтаамжтай усан сан, “Хот тохижилт” ОНӨК 80.000 м урттай услалтын систем хийжээ.

Байнгын усалгааны ажил ирэх сараас эхлэх бөгөөд үүнд 414 сая төгрөг зарцуулаад байгаа аж. Үүний 50 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан бол үлдсэн санхүүжилтийг аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.

Аймгийн төвийн баруун болон баруун хойд хэсэг буюу 7, 3, 2, 6 дугаар багийн ар хэсгээр 5.6 км урттай, 50 метрийн өргөнтэй 26 га талбайд 10 эгнээгээр жигд, чацаргана, шар хуайс, хайлаас, улиас зэрэг таван төрлийн 25 мянгна гаруй ширхэг модыг тариалсан. 2014 оны 10 дугаар сард төрийн албан хаагчдын хүчээр тарьж, хайсжуулан, цэнэг усалгаа хийж ойн зурвас байгуулах ажлыг өрнүүлсэн. Тус ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 70 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Ийнхүү энэ жилээс ойн зурвасын усалгаа автомат болж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ