Гуравдугаар сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-23 08:56:00

09.00 цагт “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” “Барилга хөгжлийн төв”-ийн Хурлын танхимд болно.

09.00 цагт "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, инноваци" Үндэсний чуулган Корпорейт зочид буудлын Эвент Холл хурлын танхимд болно.

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно

10.00 цагт НМХГ-аас “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д "Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт МҮХАҮТ-д “Мах экспортын төрийн бодлого” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт "Да Хүрээ" захын "Авто плаза" төвийн зааланд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд худалдаа эрхлэгчидтэй уулзалт хийнэ.

11.00 цагт Монголыг гадаадад сурталчлах, бизнесийхнийг холбох зорилго бүхий www.news.unitedmongolia.com  цахим хуудас үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УДБЭТ-т Дэлхийн театрын өдөрт зориулсан “4 өнгө” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг дарга нартай уулзаж, золбин нохой, муур устгал болон бусад цаг үеийн асуудлаар хэлэлцэнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас Л.Цог, Г.Шийлэгдамба нарын асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд болон ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр “Цэргийн нэгдсэн төв эмнэлэг”-ийн хойно болно.

12.30 цагт Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Хангарди ордны 14 давхарт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ.

14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" уулзалт болно.

14.00 цагт МҮЭ-ийн Соёлын төв ордонд "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих" хөтөлбөрийн нээлт болно. 

15.00 цагт “Илгээлтийн эзэд” аяны хандив хүлээлгэн өгөх ажиллагаа Чингисийн талбайд болно.

16.00 цагт УИХ дахь МАН-ын гишүүн Кемпински зочид буудалд Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдтэй уулзана.

Холбоотой мэдээ