“Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-10 09:08:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ыг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Үүнийг угтаж аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл хэвлэлийн бага хурал хийв.

Дээрх өдрийг энэ жил “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор тэмдэглэж байгаа юм. Аяны хүрээнд  ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчлах, сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулах, ХАБЭА-н чиглэлээр үзэсгэлэн гаргах, шилдэг аж ахуйн нэгжүүдийн туршлагыг сурталчлах гэнэ. Мөн үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ажээ.

Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдрийг 2012 оноос тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэж үйлдвэрийн ослыг бууруулах цаашлаад бүр тэглэх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулдаг байна. 

Холбоотой мэдээ