Хүүхдүүдийн гаргасан санаачилга ажил хэрэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-30 18:07:54

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-аас санаачлан “Миний Хэнтий-Мини хурал" зорилтот ажлыг зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдээс гарсан санал санаачилгыг ажил хэрэг болгохоор төлөвлөжээ.

Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэх, тэдний дуу хоолойг сонсох, санал санаачилгыг нь үнэлэн урамшуулах зорилготой тус үйл ажиллагаанд 18 сум, дөрвөн тосгоны төлөөлөл болсон 39 хүүхэд оролцлоо. “Миний Хэнтий-Мини хурал"-аас тулгамдаж буй дараах асуудлуудыг дэвшүүлэн тавьжээ. Үүнд:

1.  -  Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй байна.

2.   - Сургуулиудад сэтгэл зүйч зайлшгүй шаардлагатай бөгаад ганцаарчилсан зөвлөгөө өгөх.

Хүүхдүүдийн архи, тамхины хэрэглээнд хяналт тавих, сургуулийн ойролцоо дэлгүүрүүд тамхи зарах явдал байсаар байгаа.

4.    - Гэрэлтүүлэг сайжруулах, ялангуяа захын хороолол руу тавьдаггүй, хүүхдүүд их айж явдаг, аюултай орчинтой.

5.    - Дэлгэцийн донтолт хүүхдүүд гэлтгүй томчуудыг нөмөрсөн.

6.    - Сургуулийн олимпиад, аймаг сумын уралдаан тэмцээнүүдийн нэгдсэн хөтөлбөр гаргахгүй, гэнэтийн шалгалт, уралдаан тэмцээнээс шалтгаалж, бэлтгэж байгаа хүүхдүүд ядаргаанд ордог, сургуулийн багш нарын ажлын төлөвлөлт муудаж, хичээлийн үр дүнд муугаар нөлөөлдөг.

7. - Сургуулийн орчны зориулалтын байрууд стандартад нийцээгүй, чанар муутай барьдаг, жишээ нь Норовлин сумын номын сан зориулалтын биш, спорт заал байдаг ч сургалтын техник хэрэгсэл байдаггүй, Өмнөдэлгэр сумын сургуулийн ангиуд хүйтэн, өвчлөл ихтэй.

8.    -Сурах бичиг дутагдалтай, сурлага муутай, муухай хэрэглэдэг шалтгаанаар ялгаварлаж олгодог.

9.    -Ямар ч тохиолдолд боловсрол нэгдүгээрт гэдгийг тооцох.

.  -Хүүхдийн тоглоомын талбайг хүүхдүүдээс асууж хийх зэрэг асуудлыг хөндөгдлөө.

Мини хурлаас гарсан санал санаачилгыг нэгтгэн шийдвэр гаргаж, тус шийдвэрийг ажил хэрэг болгохоо аймгийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ