Футзалны сумын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-06 21:05:43

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас аймгийн Хөл бөмбөгийн холбоотой хамтран тус сумын Засаг даргын нэрэмжит футзалны 2019 оны Сумын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр зохион явууллаа. 

Тэмцээн Хилийн 0245-р ангийн спорт зааланд болсон бөгөөд аймгийн ЗДТГ, Ундарга Увс, Хөдөлмөрийн дээд сургууль, Хаан банк зэрэг долоон байгууллагын 60 гаруй тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд А.Тогтох дасгалжуулагчтай Цагдаагийн газрын баг тамирчид тэргүүн байр эзлэсэн бол Б.Жавхлан дасгалжуулагчтай Ундарга Увс ХХК-ийн баг тамирчид, Д.Бэгзжав дасгалжуулагчтай аймгийн ЗДТГ-ын баг тамирчид удааллаа.

 

Холбоотой мэдээ