Төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-01 15:32:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 15 сумын Засаг дарга нартай 2019 онд төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа.  2019 он бол аймгийн Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн хариуцлагатай, онцлог жил юм.

Сумдын Засаг дарга нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газар болон Улсын Их Хурлын тогтоол шийдвэрүүдийг сумандаа төлөөлөн хэрэгжүүлэх хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга сумдын дарга нарт хандан гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, сум орон нутгийнхаа үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсчээ. 

Холбоотой мэдээ