Хяналтын камеруудыг шалгажээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-02-21 10:35:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас баталсан "Нээлттэй камер" аяны хүрээнд Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч 91 аж ахуй нэгж, байгууллагын хяналтын камерт хяналт шалгалт хийжээ. Тус шалгалтыг Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан байна.

Ажлын хэсгийнхэн хяналтын камераас гадна ажилчдын мэдээлэл, тусгай зөвшөөрөл зэргийг шалгав. Гурван байгууллагын камер шаардлага хангаагүй байсныг сайжруулах үүрэг өгчээ.

Цагдаагийн газар энэ онд аймгийн төвийн бүх аж ахуй нэгж байгууллагын гаднах камерын хяналтын системийг байгууллагадаа төвлөрүүлэхээр зорьж байгаа аж. Ингэснээр нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж буй.Энэ удаагийн хяналт шалгалт  уг ажлын бэлтгэлийг хангах зорилготой аж. 

Холбоотой мэдээ