Оны эхний сард Орхон аймаг 186.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-19 07:41:16
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ оны эхний нэг сарын байдлаар Орхон аймгийн аж үйлдвэрийн салбар 186.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 197.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Нийт бүтээгдэхүүний 92.4 хувийг уул уурхайн олборлох, 5.2 хувийг боловсруулах, 2.3 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэжээ. Боловсруулах салбарын үйлдвэрлэлтээс харахад, 62.3 хувь нь төмрийн үйлдвэрлэл, 8.4 хувь нь хүнсний бүтээгдэхүүн буюу ундаа, ус, 21.1 хувь нь нэхмэлийн үйлдвэрлэлд бий болсон байна.

Нэгдүгээр сарын байдлаар Орхон аймаг төсөвт 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж гүйцэтгэл 113.4 хувьтай байна. Иргэдийн хувийн мөнгөн хадгаламж 265.4 тэрбум төгрөг болж Орхон аймгийн нэг хүнд  2 сая 586 мянга 207 төгрөг ноогдож байна. Он гарсаар нийт 96 ажлын байр бий болсоны 65 нь шинэ ажлын байр гэж Статистикийн хэлтэс хэвлэлийн бага хурлын үеэрээ дурдлаа.

 

 

 

Холбоотой мэдээ