Хүүхдүүүдийн дунд амны хөндийн өвчлөл их байна

Орон нутагт | Өвөрхангай
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 16:18:40

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллагаас Өвөрхангай аймгийн сумдад 11 хоног ажиллалаа. 

Тус багийнхан аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газартай хамтран Хайрхандулаан, Тарагт сумын 1000 гаруй иргэнийг шүд, амны хөндийг эрүүлжүүлэх үзлэгт хамруулж, эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.
Энэ тухай мэдээллээ олон нийтэд түгээхээр хэвлэлийнхэнд хандсан юм. ХБНГУ-ын их эмч Olivia Winkler хөдөөгийн иргэдийн дунд, ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл маш их байгааг онцолж, цаашид Өвөрхангай аймагтай хамтран ажиллаж бусад суманд ч үзлэг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.

Б.Батчимэг 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд