Засгийн газар Монгол, Америкийн Залуучуудын жил зарлах талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-12 19:05:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар маргааш буюу энэ сарын 13-ны 08.00 цагт хуралдаж, 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол, Америкийн Залуучуудын жил зарлах талаар, Татварын алданги тооцох хэмжээг тогтоох тухай, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай тогтоол багтжээ. Мөн Үндэсний хөтөлбөр батлах тухай, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ