Малчин иргэдэд хүрч төрийн үйлчилгээг хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 08:41:21

Cэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас Сүхбаатар сумын 1 дүгээр багт буюу “Орхон”, “Сэлэнгэ” мөрний эрэг дагуу нутагладаг "Хужир нуга”, ”Охь-хөндий”-ийн малчин иргэдэд хүрч төрийн үйлчилгээг хүргэжээ.

Малчин өрхөд хүрч үйлчлэх энэхүү үйлчилгээгээрээ малчдынхаа хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлттэй танилцжээ. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Онцгой байдлын газар, сумын ХАА тасгийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын байцаагч, тус багийн өрхийн эмч нар хамтран оролцсон байна. Багийнхан чиглэл тус бүрээрээ тухайлбал сумын Засаг даргын орлогч иргэдэд төр засгийн бодлого, иргэд рүү чиглэсэн үйлчилгээний талаар, Нийгмийн даатгалын байцаагч малчны тэтгэвэр, нийгмийн даатгал болон бусад үйлчилгээний талаар,  сумын ХАА мэргэжилтэн мал төллөлт, өвс, тэжээлийн судалгааг авч ажилласан аж. Мөн малчдад гол мөрөн дээгүүр автомашинтай болон явганаар зорчихгүй байх, шар усны үерээс болгоомжлох,  үер усны осол, ой хээрийн түймэр, мөс цөмрөх зэрэг сэдвүүдээр сэрэмжлүүлэг өгч, сурталчилгааны материал тараан иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Түүнчлэн өрхийн гишүүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн байна. Тус арга хэмжээнд 26 айл өрхийн 58 иргэн хамрагдсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ