Хоёр цэцэрлэг, гурван сургуулийг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-02-01 10:42:31

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хоёр цэцэрлэг, гурван сургууль шинээр барих ажил энэ онд эхэлнэ гэж ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээллээ.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил ч удахгүй эхлэх гэж байна. Тус аймагт Нийгмийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор иргэд өвчилснийхөө дараа эмнэлэгт ханддаг байдал багасна гэдгийг салбарынхан хэлж байна. Учир нь иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах боломж бүрдэх юм.

Түүнчлэн 2019 онд Дорнод аймгийн төвд Хүний хөгжлийн төв, аймгийн музей, ХБИ-ийн төв болон сумдад спорт заал, соёлын төвүүд барих ажээ.

Холбоотой мэдээ