Оны тэргүүний байгууллага, хамт олноор 10 аж ахуйн нэгж шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-31 16:32:35

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн 2018 оны тэргүүний байгууллага, хамт олноор 10 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулсан байна.

Тодруулбал, “Оны тэргүүний үйлдвэрлэгч байгууллага”-аар “Амарсанаа” ХХК, “Оны тэргүүний худалдаа үйлчилгээний байгууллага”-аар “Титэм Увс” ХХК, “Оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага”-аар Ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургууль, Өмнөговь сумын цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Тэрчлэн “Оны тэргүүний төрийн бус байгууллага”-аар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Увс аймаг дахь салбар зөвлөл, “Оны тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр “Ундарга Увс” ХХК, "Аймгийн аварга тариаланч хамт олон"-оор Тариалан сумын “Бургастайн гол” хоршоо, “Оны тэргүүний застав”-аар ХЦ-ийн 0245-р ангийн Цахирын застав, "Аймгийн аварга фермер"-ээр Улаангом сумын 5-р багийн иргэн Б.Батбаяр, “Оны тэргүүний баг”-аар Сагил сумын “Үүрэг нуур” баг тус тус шалгарлаа. 

"Оны тэргүүний үйлдвэрлэгч"-ээр шалгарсан "Амарсанаа" компанийн хувьд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил хэд хэдэн томоохон барилга байгууламжийн ажил гүйцэтгэсэн амжилтаар ийнхүү оны тэргүүний байгууллага болжээ. Харин "Титэм-Увс" компанийн хувьд ажлын байр нэмэгдүүлж, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлсэн амжилтаар энэхүү шагналын эзэн болсон байна. Шилдгээр шалгарсан бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил 2018 онд амжилт бүтээл арвинтай байж, аймаг орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ орууллаа.

Холбоотой мэдээ