Агаарын бохирдол жилд 6.6 сая хүний аминд хүрч болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-17 14:25:23

ЛОНДОН. /VOA/. Хэрвээ агаарын чанарыг сайжруулах дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд агаарын бохирдлын улмаас жилд 6.6 сая орчим хүн цаг бусаар хорвоог орхиж болзошгүй гэж эрдэмтэн судлаачид анхаарууллаа.

“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, гаднах агаарын бохирдол дэлхийн хэмжээнд одоо жилд 3.3 сая орчим хүний аминд хүрч байна. Агаарын бохирдлын улмаас нас барсан тохиолдлын дийлэнх нь Азид бүртгэгдэж байна. Тус тивд айл өрхүүд орон гэрээ халааж, хоол хийхдээ нүүрс зэрэг түлш түлдэг нь агаар бохирдож, олон хүн амиа алдахад голлон нөлөөлж байна.

Судлаачдын анхааруулснаар, хэрвээ агаар цэвэршүүлэх арга хэмжээ авахгүй бол агаарын бохирдлын улмаас амиа алдагсдын тоо ирэх 35 жилд хоёр дахин нэмэгдэж болзошгүй.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд