Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 20:12:39

Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас  оюутан, сурагчид, ард иргэдийн дунд гамшгаас хамгаалах дадлага ажлыг зохион байгууллаа.

Энэ үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг сурталчилж, галын аюулгүй байдал, газар хөдлөлт, галын анхан шатны багаж зэвсэглэмж, гал унтраах, эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Хангамж худалдааны захад явуулсан юм.

Тус төвийн худалдаачид болон оюутнууд бэлэн байдлын сирень дохиогоор цугларч, бэлтгэл,бэлэн байдлаа шалгуулсан ба газар хөдлөсөн, гал түймэр гарсан үед хэрхэн амь насаа хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл авлаа.

 

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ