Шар усны аюулаас сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 20:03:28

Энэ сарын 13-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн нутгаар өдөртөө агаарт нэмэх 5-10 градус хүрч дулаарна.

Ирэх долоо хоногоос буюу энэ сарын 13-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн нутгаар өдөртөө агаарт нэмэх 5-10 градус хүрч дулаарахыг аймгийн Ус цаг уур, байгаль орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Иймээс иргэд, зорчигдод шар усны аюул болон гол, мөрний мөс цөмрөх аюулаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

                       Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг   

Холбоотой мэдээ