Онцгой байдлын 28 алба хаагчид сургах зүйн боловсрол олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-07 14:29:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын сэргээн заслын төвд өнөөдөр эхэлсэн “Сургах зүйн боловсрол олгох” сургалтад нийслэл, орон нутгийн онцгой байдлын 28 алба хаагч хамрагдаж байна.

Энэ нь алба хаагчдад багшлах эрхийн сертификат олгох зорилгоор зохион байгуулж буй хоёр дахь удаагийн сургалт юм.

Сургалтыг БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” ТББ-ын багш нар удирдан явуулах бөгөөд “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгууллаа. Дээрх сургалт энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ