ӨНӨӨДӨР: “Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг болно
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 04-нд болох үйл явдлын тойм:
Төрийн ордонд УИХ-ын чуулган
хуралдана.
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Ойн хомсдол, доройтлыг
бууруулах үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг болно. Утас: 88054040
09.00 цагт НИТХ-ын
дарга С.Амарсайхан Нийслэлийн
Шүд, эрүү, нүүрний төвийн үйл ажиллагаатай танилцана. Уас: 70119921, 99268461
10.30 цагт Хангарди ордонд Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан болно. Утас: 70119921, 88084523
11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Медиа боловсрол суваг” компаниас “Mongolia’s next top model 2018” нэвтрүүлгийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт Тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын
“Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт болно. Утас: 99237173