Сайнцагаан сумын 4 багийн дундах “Адуучин” тэмцээн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-25 12:18:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас өнгөрөгч бямба гаригт хөдөөгийн 4 багийн малчин залуучуудынхаа дунд "Адуучин" тэмцээн зохион байгуулжээ.

Тэмцээнд баг тус бүрээс 5 адуучин, нийт 20 адуучин оролцож, авхаалж, самаа, эр зориг, адуунд эрэмгий дайчин байдлаараа өрсөлдөж, “Адуудтай, айрагтай” нутгийн залуучууд гэдгээ харуулж чадлаа.

Тэдний эр зориг, авхаалж самбааг сорьсон тэмцээнүүдийн Тэргүүн байранд “Тэвш” багийн адуучин Ш.Мөнхдалай, Дэд байранд “Наран” багийн адуучин Г.Цэрэнтогтох, Гутгаар байранд адуучин Ц.Мөнхпүрэв, тусгай байранд “Үйзэн” багийн адуучин Ц.Төмөрчулуун нар шалгарч, хүч чадлаа харуулжээ.

Харин  багийн дүнгээр “Наран” баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон байна.

Сайнцагаан сум нь адууныхаа тоогоор Эрдэнэдалай сумын дараагаар 2 дугаарт жагсдаг. Тус сум 2017 оны эцсийн мал тооллогын дүнгээр 18 808 адуу тоолуулсан ба өмнөх жилтэй харьцуулахад 111,5 хувийн өсөлттэй байсан ажээ. 

Холбоотой мэдээ