Япон улс Баян-Өлгийн үерт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-17 13:29:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг Ивээх Сан, Япон Платформ Сан хамтран “Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийг Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өнгөрсөн сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна.


Тус төсөл нь өнгөрөгч зун үерийн гамшигт өртсөн айл өрхүүдийн хүүхдүүдэд гамшгийн нөхөн сэргээх тусламж, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх юм. Уг ажлыг орон нутагт сурталчлах, бэлтгэл ажлыг хангах асуудлаар Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтнууд саяхан Баян-Өлгий аймагт ажилласан байна. Өлгий сумд болсон үерийн гамшгийн үеэр орон гэрээ алдсан 207 өрхийн  318 хүүхэд түр хорогдох байруудад амьдарч байсан ба үүнээс дээрх төсөлд хэдэн хүүхэд хамрагдах эсэхийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу нарийвчлан гаргах ажээ. “Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төсөл нь 2019 оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ