Алтан хангарьд цомын эзнээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-07 13:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд чамлахааргүй амжилттай ажилласан. Бид 2016 онд ирэх дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж байсан. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа 60 хувь орчмыг биелүүлсэн байна. Энэ бол бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Бидэнд улс төрийн болоод, хууль эрх зүйн, санхүүгийн таатай нөхцөл байгаагүй. Бид 2017, 2018 оныг иргэдийн оролцоотой жил болгон зарлан ажилласан” хэмээн онцлов.2018 оны шилдгээр буюу Алтан хангарьд цомын эзнээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар шалгарсан бол мөнгөн цомын эзнээр Нийслэлийн Газрын алба тодорсон юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Соёлын төв өргөө, Геодези, усны барилга байгууламжийн газар Хангарьдын эзнээр шалгарлаа.

Холбоотой мэдээ