С.Скрипалийн хэрэгтэй холбогдуулан хориг арга хэмжээний хоёрдугаар хэсгийг авах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-03 14:04:17

МОСКВА. /АиФ/. АНУ-ын засаг захиргаа С.Скрипалийн хэрэгтэй холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээний хоёрдугаар хэсгийг авч хэрэгжүүлэх бодолтой байна гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгджээ.  


Энэ тухай мэдэгдэхдээ тэрбээр хими болон биологийн зэвсэгт хяналт тавих, түүнийг цэргийн зориулалтаар ашиглахыг хориглох тухай хуулийн талаар дурдсан байна.


С.Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг арга хэмжэний эхний хэсгийг АНУ өнгөрсөн 8 дугаар сарын 27-нд авсан юм. Тус хориг арга хэмжээнд давхар зориулалттай бүтээгдэхүүнүүдийг Орост нийлүүлэхийг хориглосон. Хориг арга хэмжээний хоёрдугаар хэсгийг АНУ эхнийхээс 90 хоногийн дараа авахаар төлөвлөж байсан юм. 

Холбоотой мэдээ