Улаанбаатарт 04-06 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-11-23 08:14:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр. Дархадын хотгороор 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон зүүн аймгуудын нутгаар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ