Төрийн албан хаагчдаас шалгалт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-20 13:56:46

 


Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын ЗГХЭГ-аас явуулж буй Төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээг тогтоох ажил энэ долоо хоногт Увс аймагт явагдаж байна.

Үнэлгээнд Увс аймгийн төрийн захиргааны тангараг өргөсөн 500 гаруй албан хаагч хамрагдаж байгаа юм. Үнэлгээг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Увс аймагт долоо хоногийн хугацаатай ажиллах ба энэ хугацаандаа төрийн захиргааны албан хаагчдын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг тест болон ярилцлага хэлбэрээр авч, ажил байдалтай нь танилцах шалгуураар үнэлгээ тогтоох юм.

Өчигдөр шалгуулагчдыг гурван хэсэг газарт байршуулан мэргэжлийн түвшин тогтоох тестийн шалгалтыг нэгэн зэрэг авсан бол өнөөдрөөс эхлэн ярилцлага хийж байна. Увс аймгийн төрийн албан хаагчдын мэргэжлийн түвшингийн үнэлгээ тогтоох шалгалтын дүн ажлын өдрүүдийн сүүлчээр гарах бөгөөд энэ дүнгээс хамааран төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг тус бүрт нь шийдвэрлэх аж.    

Холбоотой мэдээ