Эмэгтэйчүүдийн чуулган болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 14:43:57

Эмэгтэйчүүдийн баярыг угтан аймгийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах гэж байгаа тухайгаа Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей мэдэгдлээ.

Гуравдугаар сарын гурванд зохиогдох энэ уулзалтанд эмэгтэйчүүдийн ТБ 13 байгууллага, 450 орчим эхчүүд оролцох юм гэнэ. Чуулганд оролцогчид эмэгтэйчүүдийн мэдлэг боловсрол, эрүүл мэнд, тус аймагт дэндсээр байгаа эх нялхсын эндэгдлийн учир шалтгаан, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөж байгаа байдал, охид хөвгүүдийн ёс суртахууны асуудал зэрэг сэдвүүдийг авч хэлэлцэх юм байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ