2016 оныг давхар хяналтын жил болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-18 12:09:44

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг 2016 оныг дотооддоо давхар хяналтын жил болгон зарлав. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд, эхчүүдээ  давхар хяналтын горимд шилжүүлэх, эрүүл мэндийг нь сахин хамгаалах  ингэснээр аливаа  эрсдлээс сэргийлэх боломжийг би болгоно гэж үзэж буй.

Үүнд өсвөр үе, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, мөн Замын-Үүд сумын малчин өрхүүд, ялангуяа эрсдэлтэй, өрхүүдийг хяналтдаа байлгаж  эмчилгээ үйлчилгээнд хамруулах ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ