Хэнтий, Дорнод аймагт түймрээс хамгаалах зурвас байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-15 16:33:23

Хил хамгаалах ерөнхий газар, БОНХАЖЯ хамтран Хэнтий, Дорнод аймагт түймрээс хамгаалах зурвас сэргээх болон, шинээр гаргах ажлыг зохион байгуулжээ.

Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн хэсэгт БОНХАЖЯ-ны 78,3 сая төгрөгийн санхүүжилтээр 12,7 км урт, 30 метрийн өргөнтэй ойн түймрээс хамгаалах зурвас, 10 метрийн өргөн, 74 км урттай түймрээс хамгаалах шороон зурвас хийжээ. Мөн Хэнтий аймаг дахь Хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсэгт буюу Биндэр суманд 11м өргөн, 40см гүн, 12 км урт, Дадал суманд 11м-ийн өргөн, 40 см-ийн гүн, 8 км урт зурвас байгуулжээ.

Мөн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хилийн дугаар тэмдэгтийн чиглэлд 2014 онд хийгдсэн 250 км мөр хянах зурвасыг сэргээн, ургамлын эсрэг хор цацах ажлыг гүйцэтгэжээ. Ингэснээр үндэсний аяулгүй байдлыг хангах, хилийн зөрчлөөс сэргийлэх, орон нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хамгаалахад үйл ажиллагаанд илүү ахиц гарна гэж албаныхан үзэж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд