Жокович АНУ-ын Нээлттэй тэмцээнд хоёр дахиа түрүүлэв

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2015-09-15 12:25:07

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн чансааг тэргүүлж буй, Сербийн алдарт теннисчин Новак Жокович  Швейцарийн теннисчин Рожер Федерерийг 6-4, 5-7, 6-4 болон 6-4 оноогоор ялснаар АНУ-ын Нээлттэй тэмцээнд хоёр дахиа түрүүлжээ. Ингэснээр тэрбээр “Их дуулга”-ын 10 удаагийн аварга болсон байна.

“Би энэ спортод хайртай. Надад маш их хүсэл мөрөөдөл бий” гэж Жокович ярьжээ.

Тэрбээр 2011 онд АНУ-ын Нээлттэй тэмцээнд анх удаагаа түрүүлж байсан юм.

Мөн Жокович, “Миний хувьд үнэхээр гайхалтай орой байлаа. Рожерыг болон түүний хийсэн бүх зүйлийг би биширдэг” гэсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд