Тавин чоно авлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:40:40

Чоно авлах, бэлтрэг суйлах «хобби» баруун нутагт газар авсан. Тус аймагт хурдан унаа, хурдан буутай чоно авлахад гаршсан Б, Е, С нарын зэрэг хэсэг бүлгүүд бий болж, тэдгээр мэргэн анчид хөдөө нутгаар явж чоныг хэд хэдээр нь ганзаглаад буцахад малчид хойноос нь магтан мандуулж, баяр талархлаа дэвшүүлсээр байдаг.

Орон нутгийн радиогоор амьд чоно, шинээр намнагдсан бүтэн чоно, чононы дөрвөн соёо бүхий толгойг 280-380 төгрөгөөр авна гэсэн зар ар араасаа өгөгдсөөр байна. Гэвч «Мал эзэнтэй бол чоно тэнгэртэй юм шүү» гэдэг казах ардын зүйр үг бий. Монгол-түрэгийн үр удам болох нүүдэлчид эрт дээр үеэс чоныг сүлдтэй, тэнгэрлэг амьтан хэмээн хүндэтгэсээр ирсэн, хамаа бусаар сүйтгээд байж болохгүй шүү гэдгийг байгаль хамгаалах байгууллагынхан сануулж байна.

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеухан тусгай хамгаалалттай газраас ан гөрөө хийхийг бид хатуу хориглоно. Чоныг зохих хэмжээгээр зөвхөн зохион байгуулалттайгаар агнана. Энэ онд тус аймагт тавин чоно л авлах зөвшөөрөл ирсэн. Нэг чоно авлахад 102 мянган төлбөр төлөх журамтай. Журам зөрчсөн тохиолдолд шийтгэл хүлээлгэнэ гэж анхааруулж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ