Бууз цуглуулах аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 17:02:38

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан сайн үйлсийн аян зохион байгууллаа.

Энэ нь цахимаар явагдах ажил бөгөөд Тамгийн газрын харьяа агентлагууд, хүүхдэд ээлтэй байгууллага, хувь аж ахуйн нэгжийхэн хамрагдана. ХГБХХ – ийн challenge – д дуудагдсан албан газрын хүн бүр 10 ширхэг бууз авчирч, хамт олноороо нийлүүлэн цуглуулах юм байна. Цагаан сар болохын өмнө тэрхүү буузаа зорилтот бүлгийн айлуудад  тусламж болгон өгөх юм байна. Эхлээд 2 хонож байгаа энэ аянд одоогоор 6 байгууллага хамрагдаад ажлаа эхэлжээ.

П.Батням

Холбоотой мэдээ