Уйгарын бүлэглэл Бангкокийн халдлагыг үйлдсэн байж болзошгүй

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-14 09:42:34

БАНГКОК. /NHK/. Өнгөрсөн сард Бангкок хотод болсон дэлбэрэлтэд Шинжаан-Уйгарын бүлэглэл холбоотой эсэхийг Таиландын цагдаагийн газар шалгаж байна.

20 хүний амийг хөнөөж, 120 гаруй хүнийг шархдуулсан халдлагад оролцсон байх магадлалтай гадаадын хоёр иргэнийг мөрдөн байцаагчид баривчилжээ.

Тэдний нэгийг нь Юсуфу Мирайли гэдэг бөгөөд түүнийг БНХАУ-ын харьяат уйгар үндэстэн гэж үзэж байна.

Хоёр дахь сэжигтэн болох уйгар залуу Абдусатаер Абудуренеманыг баривчлах зөвшөөрлийг цагдаагийн газар бямба гарагт авчээ. Абудуренеманыг уг халдлагын гол эзэн гэж үзэж байна.

Сэжигтэн Абудуренеман болон Мирайли нарын данс руу хилийн чанадаас 1.4 сая таиланд бат буюу 39 мянган доллар шилжүүлснийг цагдаа газар илрүүлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд