Нэгдүгээр сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 08:53:40

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Төрийн ордонд “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум болно.

10.00 цагт МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдэмтэн, багш нар “Хамтын гэрээний хэрэгжилт, хөдөлмөрийн харилцааны төлөвшлийн судалгаа” сэдэвт семинар МҮЭХ-ны байранд болно.

11.00 цагт Аймгуудын удирдлагуудтай хийх цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.

11.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд "Мөнхийн үсэг" групп, "Аз Хур" номын их дэлгүүр, "Болор судар" хэвлэлийн газар, Bookstore.mn цахим хуудас хамтран "Эртний сургаалаас суралцъя" эссэ бичлэгийн уралдаан зарлах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Бүртгэл, статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны жилийн эцсийн статистикийн талаар Засгийн газрын III байрны 320 тоот хурлын танхимд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улсад суугаа дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, мэндчилгээ дэвшүүлэх арга хэмжээ Төрийн ордны 9 хөлт цагаан тугтай танхимд болно.

12.00 цагт Засгийн газраас энэ оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ажиллах гэрээг үзэглэх ёслол МҮЭ-ийн холбооны байранд болно.

14.00 цагт Аж үйлдвэрийн салбар энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгож буйтай холбогдуулан “Дотоодын үйлдвэрлэл, борлуултыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийг зөвлөгөөн" “Туушин” зочид буудлын  “Соёмбо” танхимд болно.

16.00 цагт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд олон нийтэд танилцуулах өдөрлөгийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

16.00 цагт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, доктор, профессор Должингийн Баярсайханы “Гадаад орнуудын эрүүгийн процесс” номын агуулга, үзэл санаа сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

17.00 цагт Урчуудын эвлэлийн шилдэг уран бүтээлч, зураач Ж.Ойланы бие даасан 20 дахь удаагийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт "Luxury King Tower Apartment"-д болно.

18.00 цагт "Sunjin Grand" зочид буудлын "Grand ball" ресторанд оны шилдэг байгууллагын батламж гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

Холбоотой мэдээ