Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-09 10:54:14

Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдсөн ба  мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-35 см нэмэгдсэн байна.

Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Халх, Ховд, Буянт зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн

Холбоотой мэдээ