Иранд жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-09 09:17:17

ТЕГЕРАН. /NHK/. Йемен дэх Элчин сайдын яам нь Саудын Арабын цохилтод өртсөн гэх мэдээлэл гарсны дараа Иранд томоохон хэмжээний жагсаал болсон байна.

Баасан гарагийн мөргөлийн дараа буюу өчигдөр жагсаал болжээ.

Жагсагчид Саудын Арабын хааны гэр бүлтэй холбоотой “Аль-Сауд үх” гэсэн зурагт хуудас барин Тегеран хотод цуглажээ.

Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасалсны дараа тус бүс нутаг дахь орнууд хоорондын хурцадмал байдал улам бүр газар авч эхэлжээ.

Йемен дэх манай Элчин сайдын яам Саудын Арабын агаарын цохилтод өртсөн гэж Иран пүрэв гарагт мэдэгдсэн. Харин Ираны уг мэдэгдлийг Саудын Араб няцаасан боловч Йемен дэх Элчин сайдын яам нь пуужингийн цохилтод өртөж, хамгаалалтын нэг ажилтан нь шархадсан тухай Ираны Гадаад хэргийн яам дахин мэдэгджээ.

Мөн уг хэргийн тухай нарийн мэдээллийг НҮБ-д илгээнэ гэж мэдэгдэлд дурдсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ