Нэгдүгээр сарын 07-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-01-07 08:59:12

09.00 цагт Онцгой байдлын албаны өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ын нээлт ОБЕГ-т болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

10.00 цагт Татвар төглөгчдөд зориулсан НӨАТ-ын урамшуулалын системийн тухай сургалт  Татварын ерөнхий газрын 8 давхарт болно.

10.00 цагт "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт болно.

13.00 цагт Дуучин С.Хишигжаргалын цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал "Blue Sky" зочид буудлын 3-р давхарт болно.

13.00 цагт МҮХАҮТ-д Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл” сэдэвт уулзалт зохион байгуулна.

14.30 цагт Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид болон салбар алба хэлтсийн дарга нар гүйцэтгэх захирал Д.Энхсайханы хамт Ленин клубээс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын цасыг цохиж цэвэрлэнэ.

18.00 цагт Уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын "Монгол өнгө" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейд болно.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно.

Холбоотой мэдээ