БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-09-10 11:59:18

БЭЭЖИН. /NHK/. Зохистой арга хэмжээ авснаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж болно гэдэгт итгэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Ли Көцян илэрхийлсэн байна.

БНХАУ-ын зүүн хойд нутгийн Далянь хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумд хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчдэд хандан тэрбээр үг хэлжээ.

Эдийн засгийн зарим үзүүлэлтэд гарсан хэлбэлзлүүдийг Ли хүлээн зөвшөөрч, БНХАУ-ын экспорт, импорт буурсан гэж мэдэгдэв.

Гэвч тэрбээр, БНХАУ хөрөнгө оруулалт давамгайлсан эдийн засгаас хэрэглээнд суурилсан эдийн засаг руу шилжиж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн байдал мөн тогтвортой байна. БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийн хурдаа дундаас өндөр рүү шилжүүлэн барьж чадна гэв.

Шанхайн хөрөнгийн зах зээлд гарсан уналттай холбогдуулан хувьцааны үнийг хөшүүрэгдэх арга хэмжээг Ли Көцян дэмжсэн байна. Тэрбээр, энэ арга хэмжээ нь асуудал улам даамжрахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд