“Аз жаргалтай гэр бүл” сэдэвт үйл ажиллагааг олон хэлбэрээр явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 14:06:30

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Залуу эмч нарын холбооноос  “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт үйл ажиллагааг Хөтөл бүс, Мандал бүс, Сүхбаатар сумдад зохион байгууллаа.

Тэд “Хүний амьдралын хамгийн нандин чухал зүйл бол гэр бүл юм. Гэр бүлийн гишүүд нэг нэгнийгээ үргэлж ойлгож, хүндэлж, хайрлаж байх нь гэр бүлийн уур амьсгал тайван, аз жаргалтай, ажил төрөл нь ч бүтэмжтэй байх үндэс болдог. Иймд гэр бүлийн гишүүд тэр дундаа түшигтэй эр нөхөр, халамжтай эхнэр тэдгээрийн харилцаанд зарим тохиолдолд гардаг алдааг ойлгуулж залруулах, хоорондын харилцааг улам бэхжүүлэх явдал юм” хэмээн үзэж энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.

Эл үйл ажиллагааны хүрээнд ”Сэлэнгэ аймгийн залуу эмч нарын холбоо” ТББ-ын танилцуулга, “Хамгийн чухал нь гэр бүл” лекц, “Эрүүл амьдрал-Эрүүл харилцаа”, Хөгжимт дасгал, Эмч зөвлөж байна, Бүлгийн ярилцлага, “Хайрын болзоо” love party зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа юм. Тус арга хэмжээнд 40 хүртэл насны,  гэрлэлтийн баталгаатай, нийгэмд манлайлал болсон гэр бүлийг оролцуулжээ.

Залуу эмч нарын холбооны залуус энэ үйл ажиллагаагаараа “Гэр бүл бат бөх, итгэл найдвар, хайр баяр хөөрөөр дүүрэн байх нь улс эх орны маань хувьд хамгийн нандин, чухал зүйл юм гэдгийг нийгэмд залуу хосуудад ойлгуулахыг эрмэлзэж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ