Төгрөгийн хадгаламж буурч, валютынх өсжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн
хадгаламж энэ оны 3 дугаар сард 10.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас
371.3 (3.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 465.4 (4.2%)
тэрбум төгрөгөөр багассан байна. Харин валютын хадгаламж 3.7 их наяд
төгрөг болж, өмнөх сараас 32.5 (0.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн
үеэс 789.4 (27.2%) тэрбум төгрөгөөр өслөө гэж ҮСХ-ноос мэдээллээ.
1872 өдөр