Залилах гэмт хэрэг буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-21 15:21:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, ХААН банк, ЦЕГ-тай хамтран санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нягтлах тусам аюулгүй” аяныг 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 20-нд орон даяар зохион байгууллаа.


Энэ оны 1 дүгээр сард Монголбанк, Монголын банкны холбоо, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарч залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулсан юм.


Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөгт хүрч өсөөд байсан юм.


Иймд Цагдаагийн байгууллагаас Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран олон нийтэд нөлөөлөх цуврал аяныг хэрэгжүүлснээр гэмт хэргийн тоо 2020 оны эхний 6 сарын байдлаар 2598 болж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 52.8 тэрбум төгрөг болж тус тус буурчээ. 


Холбоотой мэдээ