Ө.Энхтүвшин: Гадаадаас 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт зарцуулсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар коронавирусний нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонслоо. Уг асуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар Ерөнхий сайдад тавьсан юм.
1875 өдөр