ТОКИО-2020

ТОКИО. /BBC/. Америкийн тамирчин Эллисон Феликс эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болсноор Олимпын 10 дахь медалиа хүртлээ.
Ингэснээр тэрбээр Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчин болж байна.
Түүний өрсөлдсөн төрөлд Бахамын тамирчин Шона Миллер-Уйбо алтан медаль хүртсэн бол Доминиканы тамирчин Мэрилейди Паулино мөнгөн медалийн болзол хангажээ.
Ийнхүү өдгөө 35 настай Э.Феликс Олимпын наадмаас зургаан алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр Ямайка улсын тамирчин Мерлин Оттигийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. М.Оттигийн хувьд Олимпоос есөн медаль хүртсэн юм.
Э.Феликс өнөөдөр 4х400 метрийн буухиа төрөлд өрсөлдөх бөгөөд энэхүү тэмцээнээс 11 дэх медалиа хүртвэл Олимпын хамгийн олон медальт, Америкийн хөнгөн атлетикийн эрэгтэй тамирчин Карл Льюисын амжилтыг эвдэх ажээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн уралдаан өглөө явагдаж өндөрлөв.
Хоёр дахь олимпын наадамдаа уралдсан эмэгтэй марафонч
Б.Мөнхзаяа Саппорогийн марафон гүйлтийн замд хурдаа сорьж 45 дугаарт бариандаа орлоо. Түүний уралдаан
Улаанбаатарын цагаар өглөө 06.00-д эхлэх байсан ч хуваарьт өөрчлөлт орж, 05.00
цагаас гараанаас гарсан юм. Саппоро хотод ойрын өдрүүдэд тун халуун байгаагийн
улмаас ийнхүү цагийг урагшлуулсан байна.
Чөлөөтийн тэмцээний сүүлийн өдөр манай хоёр бөх медалийн
төлөө өрсөлдөх гэж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д зодоглосон
Ц.Намуунцэцэг дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа Иепстай хүч сорино.
Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга, олимпын 2
мөнгө, 1 хүрэл медальт Азербайжаны Мария Стадниктай барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга дагах барилдаанд
Унгарын нэр дээр барилдаж буй орос бөх, ДАШТ-ий хүрэл медальт Исмаиль
Мусукаевтай халз тулна. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө ДАШТ-ий алт,
мөнгөн медальт Оросын Гажимурад Рашидовтой өрсөлдөнө. Манай 2 бөхийн эхний
барилдаан 17 цаг 45 минутаас А, Б дэвжээн дээр зэрэг эхлэх юм байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрлийн уралдаан өнөө өглөө 6:00 цагт Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэллээ.
Олимпын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 42 км 195 м замаа амжилттай туулж 45 дугаар байрт /2:37:08/ орлоо.
Уралдаан 7:00 цагаар эхлэх байсан ч зохион байгуулагчид
хэт халуун байгаагаас дахин нэг цаг уралдааныг урагшлуулсан. Яг одоо Саппород
32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байна.
Халуун, бүгчим ийм нөхцөлд 42 км 195 м замыг туулахаар Токиогийн олимпын замд гараанаас 88 тамирчин гарсан ч 35 километрийн дараа 13 тамирчин уралдааны замаас гараад байна. АНУ, Украин, Чех,Испани, Этиопийн хоёр, Португал, Кени , Бахраин зэрэг орны тамирчид багтжээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.08.06/ Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөө Монголын бөх ОУХМ Б.Болортуяа Камеруны бөх Жозеф Эссомбе Тиакотой хүчээ сорин ялж, Токиогийн олимпын хүрэл медальтан боллоо.
Монголын баг Токиогийн олимпын наадмаас хүртсэн 4 дэх медаль, 3 дахь хүрэл медалийн эзэн болсон ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа олимпын хүрлийн төлөөх барилдаанд Камеруны бөхийг хүч, ур чадвараар илүүрхэн 14:4-өөр цэвэр яллаа.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл, Туркийн Таха Акгюльтэй барилдаж 5:0-ээр ялагдлаа.
Монголын 23 настай залуу бөх ОУХМ М.Лхагвагэрэл, 30 настай олимпын
болон дэлхийн хошой аварга, Европын 7 удаагийн аварга, ДАШТ-ий хос мөнгө, нэг
хүрэл медальтай алдартай бөхөд туршлага дутуу ч санаачилга гаргаж барилдахгүй
байсаар ийнхүү оноогоор хожигдлоо.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг, эрэгтэйчүүдийн 65 кг-д хүчээ сорьсон Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар маргааш дагах барилдаан хийхээр болов.
Тэд өнөөдөр эхний даваандаа дэлхийн аварга япон бөхчүүдэд дийлдсэн бөгөөд японы 2 бөх финалд шалгарснаар ийнхүү дагаж барилдах боломж гарлаа. Тухайлбал, 65 кг-д барилдсан Т.Отогуро шөвгийн наймд Унгарын И.Мусукаевийг 4:1, Оросын Г.Рашидовыг хүнд барилдааны эцэст 3:2-оор ялж шигшээд шалгарсан юм.
Т.Тулга маргааш түүнд хожигдсон Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулна.
Харин Ц.Намуунцэцэгийг буулгаж авсан Ю.Сусаки Эквадорын
Л.Иепс, Азербайжаны М.Стадник нарыг нэг ч оноо алдалгүй оноогоор цэвэр ялж,
шигшээд шалгарснаар манай бөх түүнд хожигдсон Иепс, Стадник нартай медалийн
төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэдний дагах барилдаан маргааш 17 цаг 45 минутаас
эхэлнэ.

ТОКИО. /Anadolu/. Туркийн тамирчин Эрай Самдан Токиогийн Олимпын наадмын каратэгийн эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ.
Энэ нь Турк улсын каратэгийн төрөлд хүртэж буй анхны Олимпын медаль юм.
Харин Францын тамирчин Стивен да Коста өдгөө 24 настай Э.Самданыг 5:0-ийн харьцаатайгаар буулган авснаар алтан медалийн эзэн болжээ.
Э.Самдан 2019 оны каратэгийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2021 онд тус тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 125 кг-д манай бөх М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх Денис Храмянковтой учраа таарч, 8:4-өөр оноогоор ялсан юм. Харин дараагийн тойрогт Германы Геннадий Чудиновичтой барилдаж, 6:5-аар оноогоор хожсон. Улмаар хагас шигшээд АНУ-ын Гейбл Стивесонд 0:5-аар ялагдаж хүрлийн төлөө барилдахаар болсон.
М.Лхагвадорж /23 настай /-ийн өнөө орой хүчээ сорих Таха /31 настай/ бол олимп болон дэлхийн хошой аварга, Европын 7 удаагийн аварга, ДАШТ-ий хос мөнгө, нэг
хүрэл медальтай алдартай бөх юм.

ТОКИО. /Kyodo/. Япон улс Токиогийн Олимпын наадмаас пүрэв гарагт
42 дахь медалиа хүртсэнээр 2016 онд Рио-де-Жанейрогийн Олимпын үеэр тогтоосон
өмнөх амжилтаа /41 медаль/
шинэчиллээ.
Японы тамирчин
Коки Икэда эрэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхалтын төрөлд мөнгөн медаль
хүртсэнээр улсынхаа 42 дахь медалийг авчирчээ. Мөн энэхүү төрөлд дэлхийн аварга
Тошиказү Яманиши хүрэл медалийн болзол хангаснаар 43 дахь медалийн эзэн болжээ.
Мөн Японы
тамирчид пүрэв гарагт дахин гурван медаль хүртсэнээр Токиогийн Олимпоос хүртсэн
медалийнхаа тоог 46-д хүргэсэн байна.
Энэ удаагийн
Олимпын наадмыг АНУ-ын баг тамирчид нийт 91 медаль хүртсэнээр медалийн
тоогоороо тэргүүлж байгаа бол БНХАУ 74 медальтайгаар хоёрдугаарт жагсаж байна. Харин
медалийн чансаагаар 34 алтан медаль хүртсэн БНХАУ нэгдүгээрт, 29 алтан медаль хүртсэн АНУ
хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Медалийн чансаагаараа
гуравдугаарт жагсаж буй Япон улсын хувьд энэ удаагийн наадмаас түүхэндээ
хамгийн олон алтан медалийг хүртээд байгаа бөгөөд долоодугаар сарын 30-нд алтан
медалийнх нь тоо 17-д хүрснээр энэхүү амжилтыг тогтоожээ. Одоогийн байдлаар тус
улсын тамирчид 22 алтан медаль хүртээд байна.

ТОКИО. /NHK/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Беларусийн хөнгөн атлетикийн хоёр дасгалжуулагчийн эрхийг хасах шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгджээ.
Тодруулбал,
дасгалжуулагч нар тамирчин Кристина Тимановскаяд эх орон руугаа буцах шахалт үзүүлсэн болох нь
батлагдсаны дараа ОУОХ ийнхүү шийдвэрлэсэн байна.
Өөрийн аюулгүй байдалдаа санаа зовнисон К.Тимановскаягийн хувьд уг шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бөгөөд Польшийн Засгийн газраас түүнд орогнох эрх олгосон юм.
ОУОХ-ны мэдээлснээр, тэмцээндээ хараахан оролцоогүй байгаа бусад тамирчдын "сайн сайхны төлөө" түр арга хэмжээ авах үүднээс ийнхүү хоёр дасгалжуулагчийн эрхийг хассан байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.08.06/ Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөө Монголын бөх ОУХМ Б.Болортуяа хүчээ сорино.
Өнөө орой Улаанбаатарын цагаар 19 цаг 55 минутаас манай тамирчин олимпын хүрэл медалийн төлөө Камеруны бөх Жозеф Эссомбе Тиакотой хүч, ур чадвараа сорин барилдах юм байна.
Эмэгтэй 53 кг-д
Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акиног цэвэр ялсан. Дараагийн даваанд
Эквадорын Вальверде Мелендресийг 15:5-аар цэвэр хожсон ч хагас шигшээд дэлхийн
хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидад 3:6-аар оноогоор хожигдсон юм.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг жингийн барилдаанд манай бөх Ц.Намуунцэцэг эхний тойрогт Японы Юүи Сүсакитай барилдаж цэвэр ялагдлаа.
Ю.Сүсаки 2017, 2018 оны дэлхийн аварга, 2018, 2019 оны идэрчүүдийн дэлхийн аварга, 2017 оны Азийн аварга бөх бөгөөд тэр финалд шалгарвал Ц.Намуунцэцэг дагах барилдаан хийх боломж гарах юм.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга 1/8 шигшээд 2018 оны дэлхийн аварга Японы Такүто Отогүротой хүч үзэж 6:2-оор ялагдлаа.
Түүний өрсөлдөгч Такүто Отогүро шигшээ барилдаанд шалгарсан тохиолдолд манай бөх дагаж барилдах
боломжтой.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Токио 2020" Монголын багийн ахлагчийн орлогч Т.Амаржаргал Тамирчдын тосгоны орлогч дарга Наоко Сайки-тэй уулзаж, бэлэг дурсгалын зүйл гардуулан өглөө.
Тамирчдын тосгоны орлогч дарга Наоко Сайки нь Монголын баг тамирчид олимпын наадамд амжилттай оролцож байгаад баяр хүргээд, та бүхнийг тамирчдын тосгонд байрлах хугацаандаа тав тухтай, сэтгэл хангалуун байлгахын тулд бид хичээж ажиллах болно. Улам их амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе гэв.
Токио хотын Харуми дүүрэгт баригдсан тамирчдын тосгонд нийт 206 орны тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс байрлаж байгаа бөгөөд Паралимпын дараа залуу гэр бүлийн хороолол болгон ашиглах ажээ.
Тамирчдын тосгон дахь Олимпын плаза хэсэгт тамирчид Япон
орны түүх соёлтой танилцах, шуудангийн үйлчилгээ авах, бэлэг дурсгалын зүйл худалдан авах, ярилцлага
өгөх боломжтой.
Мөн тамирчдын тосгонд Ази, Европ, Япон болон бусад төрлийн сонголт бүхий хоолны газар, угаалга хими цэвэрлэгээ, дотоод тээвэр үйлчилгээ, аюулгүй байдлыг шалган нэвтрүүлэх алба, тээвэр зохицуулалтын алба, поликлиник, сайн дурын ажилтнууд хариуцсан алба болон “Ковид-19” цар тахлын эсрэг үйл ажиллагаа явуулах баг, хотхонд байрлаж буй хүн бүрээс ковидын шинжилгээ авах явуулын лаборатори, допингийн шинжилгээний алба зэрэг баг тамирчдын аюулгүй байдал, тав тух, эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн баг 24 цагаар ажиллаж байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 15 дахь өдрийн Улаанбаатарын 10 цагийн байдлаар 84 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Сан Марино улстай хамт медалийн тоогоор 69 дүгээр байрт явж байна.
Манай улстай адил 1 мөнгө, 2 хүрэлтэй олимпын наадмыг үргэлжлүүлж байсан Протугал
улс 1 алтан медаль хүртсэнээр 47 дугаар байрт дэвшжээ.
Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 34 алт,
24 мөнгө, 16 хүрэл /нийт 74/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг
тэргүүлж явна.
АНУ-ын баг 29 алт, 35 мөнгө, 27 хүрэл /нийт 91/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ.
Харин эзэн орон Япон
улсын баг 22 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 46 медальтай, медалийн чанараар 5 дугаарт эрэмбэлэгдэж
байна.
Австралийн шигшээ баг 17 алт, 5 мөнгө, 19 хүрэл, нийт 41 медальтай, чанараар 4 дүгээрт, харин медалийн тоогоор 6 дугаарт жагсчээ.
Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 16 алт, 22 мөнгө, 20 хүрэл, нийт 58 медальтай, медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 5 дугаарт жагсаад байна.
Харин Их
Британи 16 алт, 18 мөнгө, 17 хүрэлтэй нийт 43 медальтай, чанараар 6 дугаарт,
медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг жинд ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг нар эхний барилдаанаа Японы бөхчүүдтэй өглөө 10 цаг 30 минутаас барилдах сугалаа таарсан байна.
Мөн эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл 18 цаг 30 минутаас, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Болортуяа 19 цаг 55 минутаас олимпын хүрэл медалийн төлөө хүч, ур чадвараа сорин барилдахаар "Токио-2020" дэвжээнд гарна.

Монголын 3х3 сагсан
бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав: "FIBA 3x3 U23 Дэлхийн аваргыг
Монгол Улсдаа авчирч байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна"
ФИБА-гийн Ерөнхий нарийн
бичгийн дарга Андреас Загилис: "Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах
боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол улс болсоор
байна" хэмээн тус тус онцоллоо.
Улаанбаатар хотноо 2017
онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2019 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
Ташрамд дурдахад, "Токио-2020" наадамд 3х3 сагсан бөмбөгийн
эмэгтэйчүүдийн баг эрхээ аван оролцсон нь Монгол Улс түүхэндээ анх удаа багийн
спортын төрлөөр олимпын наадамд мөрөө үлдээсэн онцлох үйл явдал юм.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д хүчээ сорьсон Б.Хонгорзул Токиогийн олимпын хүрэл медалийн төлөө олимпын аварга, АНУ-ын бөх Хелен Мароулистай барилдаж ялагдлаа.
Монголын шигшээ багийн 20 настай залуу бөх Б.Хонгорзулыг, Америкийн 30 настай бөх Хелен Мароулис хашир туршлагаараа илүүрхэн барьц өгөлгүй оноо түүсээр оноогоор цэвэр яллаа.
Парис хотноо гуравхан жилийн дараа болох Парис-2024" зуны олимпын XXXIII наадамд 23-хан настай байх Б.Хонгорзулд олимпын аварга болох боломж байгааг энэ удаагийн Токиогийн олимпын дэвжээ том сургамж, туршлага болж харууллаа.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хагас шигшээд Б.Болортуяа дэлхийн хошой аварга Японы Майю Мүкадатай барилдаж 6:3-аар хожигдлоо.
Тэд адилхан 24 настай бөгөөд өрөслдөгчдөө эхлээд 1 оноо, дараа торгуулийн 1 оноо алдаж, улмаар 4 оноо алдаж, төгсгөлд нь 3 оноо авч амжсан ч цаг дууссан юм.
Манай бөх маргааш Камеруны Ж.Эссомбе, Польшийн бөх, Европ тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Р.Засина нарын ялсантай олимпын хүрэл медалийн төлөө барилдана.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний энэ өдөр /2021.08.05/ эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, АНУ-ын бөх Гейбл Стивесонтой хагас шигшээ барилдаанд хүчээ сорьж ялагдлаа.
Энэ барилдааны эхний үед
Америк бөх Г.Стивенсон, манай бөхийн ард нь гарч 2 оноо авлаа. Улмаар 2 дугаар
үед торгуулийн 30 секундэд хөл авсан ч оноо болгож чадалгүй 1 оноо алдлаа. Ийнхүү
хүч тэнцүү барилдсаны эцэст 0:5-аар ялагдлаа.
ОУХМ М.Лхагвагэрэл Токиогийн
олимпын хүрэл медалийн төлөө Киргизийн Лазарев, Туркийн Таха Акгюль хоёрын хэн ялсантай
барилдана.