ТОКИО-2020
Токиогийн олимп маргааш нээлтийн ёслолоо хийнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмыг 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулна.

 

Энэхүү олимпын нээлтийн ёслол маргааш болох бөгөөд Монголын баг тамирчид “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын дэвжээнд Улаанбаатарын цагаар хэзээ тэмцээнээ эхлүүлэх хуваарийг та бүхэндээ өдөр тус бүрээр танилцуулж байна. 

 

7 дугаар сарын 23

  

07:30. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт бууны бэлтгэл (О.Есүгэн)

 

08:00. Байт харваа - Эмэгтэй - Ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог (Б.Урантунгалаг)

 

09:00. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл (Э.Даваахүү)

 

12:00. Байт харваа - Эрэгтэй - Ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог (Б.Отгонболд)

  

7 дугаар сарын 24

 

  

07:30. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт буун - Урьдчилсан шат

 

08:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шат (Б.Болор-Эрдэнэ эм, Э.Лхагвасүрэн эр)

 

09:00. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл - (Ц.Анударь, О.Гүндэгмаа)

 

09:45. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт буу - Финал

 

10:00. Жүдо - Эмэгтэй 48 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (М.Уранцэцэг)

 

10:00. Жүдо - Эрэгтэй 60 кг (Д.Амартүвшин)

 

12:00. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат

 

13:15. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Нэгдүгээр тойрог

 

14:30. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар буу - Финал

 

16:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Итали (О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго)

 

16:00. Жүдо - Эмэгтэй 48 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд

 

18:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Нэгдүгээр тойрог

 

20:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол – АНУ

  

 

7 дугаар сарын 25

  

 

Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат

 

09:15. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Япон

 

10:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Л.Сосорбарам)

 

10:00. Жүдо - Эрэгтэй 66 кг (Ё.Басхүү)

 

10:15. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Финал

 

11:03. Бокс - Эмэгтэй 75 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (М.Мягмаржаргал)

 

11:03. Бокс - Эрэгтэй 57 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (Э.Цэндбаатар)

 

11:18. Бокс - Эрэгтэй 63 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (Б.Чинзориг)

 

 

 

13:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Орос

 

 

13:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл 

 

Хоёрдугаар тойрог

 

16:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд  

 

7 дугаар сарын 26

 

08:00. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл (Э.Даваахүү, Ц.Анударь)

 

09:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хоёрдугаар тойрог

 

09:40. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Румын

 

10:00. Жүдо - Эрэгтэй 73 кг - (Ц.Цогтбаатар)

 

10:00. Жүдо - Эмэгтэй 57 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Д.Сумъяа)

 

13:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –

 

Гуравдугаар тойрог 

 

16:00. Жүдо - Эмэгтэй 57 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд

 

16:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Франц 

 

7 дугаар сарын 27

  

08:00. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат

 

08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

 

08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат эхэлнэ

 

09:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –

 

Гуравдугаар тойрог

 

Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Хүрэл медалийн тоглолт

 

10:00. Жүдо - Эмэгтэй 63 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Б.Ганхайч)

 

10:00. Жүдо - Эрэгтэй 81 кг - (Сайед Моллай)

 

10:35. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Алтан медалийн тоглолт

 

12:55. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Хятад

 

13:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –

 

Гуравдугаар тойрог

 

15:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16

 

16:00. Жүдо - Эмэгтэй 63 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд

 

18:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16

 

19:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хасагдах шат буюу Шөвгийн наймын тоглолтуу

 

7 дугаар сарын 28

  

08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар бууны бэлтгэл (Ц.Анударь, О.Гүндэгмаа)

 

08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

 

08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

 

09:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8

 

10:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8

 

10:00. Жүдо - Эрэгтэй 90 кг - (Г.Алтанбагана)

 

10:48. Бокс - Эмэгтэй 75 кг - Шигшээ 16

 

11:36. Бокс - Эрэгтэй 57 кг - Шигшээ 16

 

16:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Шөвгийн дөрөв буюу хагас шигшээн тоглолтууд

 

19:45. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хүрэл медалийн төлөөх тоглолт

 

20:55. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Алтан медалийн төлөөх тоглолт

 

7 дугаар сарын 29

 

08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Нарийвчлал

 

08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

 

08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

 

10:00. Жүдо - Эрэгтэй -100 кг - (Л.Отгонбаатар)

 

10:00. Жүдо - Эмэгтэй 78 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (О.Мөнхцэцэг)

 

10:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4

 

12:30. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Албан ёсны бэлтгэл

 

14:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4

 

16:00. Жүдо - Эмэгтэй 78 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд

 

19:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

 

20:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт

  

7 дугаар сарын 30

 

08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Урьдчилсан шат

 

08:30. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16

 

10:00. 10:00. Жүдо - Эрэгтэй +100 кг - (Ө.Дүүрэнбаяр)

 

11:30. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт бууны бэлтгэл (О.Есүгэн)

 

13:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8

 

13:50. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Финал

 

14:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4

 

15:30. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

 

15:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт

 

18:02. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй (М.Дэлгэрхүү)

 

18:24. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй (Б.Энххүслэн)

 

19:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

 

20:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

 

7 дугаар сарын 31

 

08:00. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар бууны бэлтгэл (Э.Даваахүү)

 

08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16

 

10:11. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй - Хагас шигшээ

 

10:32. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй - Хагас шигшээ

 

11:00. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт буу - Урьдчилсан шат

 

11:03. Бокс - Эрэгтэй 63 кг - Шигшээ 16

 

12:06. Бокс - Эмэгтэй 75 кг - Шөвгийн 8

 

13:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8

 

14:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4

 

15:00. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт буу - Финал

 

15:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

 

15:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт

  

8 дугаар сарын 1

 

07:30. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар буу - Нэгдүгээр шат

 

09:30. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй - Медалийн тоглолт

 

09:37. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй - Медалийн тоглолт

 

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 76 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (О.Бурмаа)

 

10:30. Бокс - Эрэгтэй 57 кг - Шөвгийн 8 

 

8 дугаар сарын 2

 

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 76 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 68 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (С.Батцэцэг)

 

10:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - 87 кг (М.Анхцэцэг)

 

10:20. Хүндийг өргөлт - Эмэгтэй - +87кг (Э.Билэгсайхан)

 

13:30. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар буу - Финал

 

14:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - 87 кг - Медалийн тоглолт

 

18:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - +87 кг - Медалийн тоглолт 

 

8 дугаар сарын 3

  

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 68 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 62 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Х.Болортуяа)

 

10:30. Бокс - Эрэгтэй 57 кг - Шөвгийн 4

 

10:48. Бокс - Эрэгтэй 63 кг - Шөвгийн 8

 

8 дугаар сарын 4

  

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 62 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 57 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Б.Хонгорзул)

 

10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 57 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Э.Бэхбаяр)

 

8 дугаар сарын 5

 

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 57 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

10:00. Чөлөөт бөх - Эрэгтэй 57 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 53 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Б.Болортуяа)

 

10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 125 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (М.Лхагвагэрэл)

 

14:35. Бокс - Эрэгтэй 57 кг - Финал

  

8 дугаар сарын 6

 

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 53 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

10:00. Чөлөөт бөх - Эрэгтэй 125 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 50 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Ц.Намуунцэцэг)

 

10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 65 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Т.Тулга)

 

13:00. Бокс - Эмэгтэй 75 кг - Шөвгийн 4

 

13:32. Бокс - Эрэгтэй 63 кг - Шөвгийн 4

 

13:45. Бокс - Эмэгтэй 75 кг - Финал

 

8 дугаар сарын 7

 

06:00. Хөнгөн атлетик - Марафон - Эмэгтэй (Б.Мөнхзаяа)

  

17:45. Чөлөөт бөх - Эмэгтэй 50 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

17:45. Чөлөөт бөх - Эрэгтэй 65 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

8 дугаар сарын 8

 

06:00. Хөнгөн атлетик - Марафон - Эрэгтэй (Ц.Бямбажав, Б.Сэр-Од)

 

13:15. Бокс - Эрэгтэй 63 кг – Финал

Гвиней Олимпын наадамд оролцохоос татгалзжээ

КОНАКРИ. /Kommersant/. Гвинейн шигшээ баг, тамирчид коронавирусний цар тахлын улмаас Токиогийн Олимпын наадамд оролцохгүй гэж тус улсын Спортын сайд Санусси Соу мэдэгджээ.


Олимпын наадмын нээлтийн ёслол 7 дугаар сарын 23-нд болох билээ. Тэмцээнүүдэд Гвинейн 5 тамирчин оролцох ёстой байсан аж. Тодруулбал, чөлөөт бөхийн төрөлд Фатумата Яри Камара, жүдогийн төрөлд Мамаду Самба Ба, усанд сэлэлтийн төрөлд Фатумата Ламарана Туре, Мамаду Таиру Ба нар оролцох байсан бол 100 м-ийн гүйлтэд Аиссата Деэн Конте өрсөлдөх ёстой байжээ.


“Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовниж буй бөгөөд харамсалтай нь бид Олимпын наадамд оролцохоос татгалзах шийдвэрийг гаргалаа” хэмээн Соу Гвинейн Олимпын хорооны тэргүүнд илгээсэн захидалдаа дурдсан байна.


AFP” агентлагийн мэдээлснээр, наадамд оролцохоос татгалзах шийдвэр гаргасан нь мөн санхүүгийн асуудалтай холбоотой байжээ.


Олимпын наадамд оролцохоос татгалзаж буйгаа өмнө нь БНАСАУ мэдэгдсэн юм. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, ийм шийдвэр гаргасан нь мөн л коронавирусний халдварт өвчнөөс тамирчдаа хамгаалахыг хүссэнтэй холбоотой юм.


“Токио-2020”-г зохион байгуулах хорооны цахим хуудсанд лхагва гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, 7 дугаар сарын 1-нээс хойш Олимпын наадмыг зохион байгуулахтай холбоотой ажиллаж буй хүмүүс дунд коронавирусний халдварын нийт 79 тохиолдол илрээд байгаа аж. 

Брисбен хот 2032 оны олимпыг зохион байгуулах хотоор сонгогдлоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны чуулганаар Австралийн Брисбен хотод 2032 оны Зуны XXXV олимпын наадмыг зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна.

 

Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн Захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Брисбен хотод баярын салют буудуулсан байна.

 

2032 оны олимпыг зохион байгуулах сонирхолтойгоо Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали ялагч болж чадлаа. Австраличууд өмнө нь 1956, 2000 оны олимпын наадмыг зохион байгуулж байв.



Б.Баттүшиг ОУОХ-ны хүндэтгэлийн медалиар шагнуулав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг Япон улсын Токио хотод зохион байгуулж буй ОУОХ-ны 138 дахь чуулганд оролцож байна.

 

Тус чуулганы үеэр ОУОХ-ноос Б.Баттүшигийг ОУОХ-ны шинэ гишүүний хүндэтгэлийн медалиар шагнасан байна. Тэрбээр, 2020 онд 60 гаруй жилийн түүхтэй Монголын олимпын хөдөлгөөний түүхэнд 2020 онд нэгэн шинэ хуудас нээж, ОУОХ-ны гишүүн болсон 2 дахь Монгол хүнээр тодорч билээ. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны 136 дугаар чуулганд оролцогсдын олонхийн саналаар ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон юм.

 

Тухайн үед “Шинээр сонгогдсон гишүүдийн ур чадвар, туршлагын олон талт байдал нь ОУОХ төдийгүй олимпын хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж, үр ашгаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах онцлон дурдаж байлаа.



Б.Баттүшиг болон түүнтэй хамт сонгогдсон 4 шинэ гишүүнийг оролцуулан ОУОХ 103 гишүүнтэй болсон юм. Лондоны олимпийг Зохион байгуулах хорооны дарга, олимпын аварга, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Лорд С.Кое, Хорватын ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар ийнхүү ОУОХ-д суудалтай болж байв. ОУОХ-ны засаглалын шинэчлэлийн гол чиглэл болох эмэгтэйчүүд болон залуучуудыг дэмжих бодлогын тод илэрхийлэл энэ нэр дэвшүүлэлт байсан юм.


Б.Баттүшигийн хувьд залуу үеийн төлөөлөл болон ОУОХ-ны гишүүнд нэр дэвшиж, 2025 он хүртэл сонгогдсон. Б.Баттүшиг 2018 оноос хойш ОУОХ-ны хамгийн нөлөөтэй комиссуудын нэг Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдож, улмаар улиран нэрлэгдсэн юм.

 

Хэрэглээ, зан төлөв, сонирхлын хувьд өмнөх үеэс ялгаатай шинэ үеийнхэнд илүү ойртож, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй технологийн олгож буй давуу талыг олимпын хөдөлгөөний сууринд шингээх нь ОУОХ-ны гол зорилго.


Б.Баттүшигийн хувьд олимпын хөдөлгөөнийг дижитал эрин үед шилжилт хийж, их тоон өгөгдөл, хиймэл оюун ухаан, AR/VR зэрэг шинэ технологийг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах нь гол зорилготой юм байна.

 

Тэрбээр ахлах сургуульд байхаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, NBA-д тоглох мөрөөдөлтэй байжээ. Харин Чикагогийн Их сургууль, Харвардын Их сургуулийг дүүргэн эх орондоо ирээд спорт, олимпизмын төлөө идэвхийлэн ажилласнаар ийнхүү ОУОХ-ны зүтгэлтэн болоод байна. Б.Баттүшиг Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг 2015 оноос сонгогдон ажиллаж  байгаа юм.



Токиог зорьсон 2 дугаар ээлжийн нийт гишүүдийн шинжилгээ сөрөг гарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын багийн 2 дугаар ээлжийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсын хилээр нэвтэрлээ.

 

Олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос гаргасан журмын дагуу Японд ирэхийн өмнөх 72 цагийн доторх 2 удаагийн PCR шинжилгээ, Нарита нисэх онгоцны буудал дээрх давтан шинжилгээний хариу багийн нийт гишүүдийнх бүгд сөрөг (-) гарлаа.

 

Цар тахлын хүнд цаг үед халдвар хамгааллаа онц сахиж хамгийн анхны хариуцлагатай бөгөөд  хүнд даваагаа амжилттай давсан 2 дугаар ээлжийн баг тамирчиддаа монголчууд амжилт хүсэж байна.

Олимпын нээлтэд ирэх Америкийн төлөөлөгчдийг Жилл Байден тэргүүлнэ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн ирэх америкийн төлөөлөгчдийг тэргүүлнэ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.


“Баасан гаргаас эхлэх Токиогийн зуны Олимпын наадмын нээлтийн ёслол, арга хэмжээнд оролцох төлөөлөгчдийг томилох тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зарласан. Тэргүүн хатагтай Жилл Байден төлөөлөгчдийг тэргүүлнэ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн Япон дахь АНУ хариуцсан түр төлөөлөгч Реймонд Грин багтсан байна.


Токиогийн Олимпын наадам 2020 оны зун болох ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож энэ сарын 23-нд эхлэх юм. Наадмыг зохион байгуулагчид Олимпыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргаснаас гадна Японы 6 мужид болох Олимпын арга хэмжээнд орон нутгийн үзэгчдийг оруулахгүй аж. 

Токиогийн Олимп софтболын тэмцээнээр эхэллээ

ТОКИО. /Kyodo/. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимпын наадам өнөө өглөө Япон, Австралийн софтболын багийн тоглолтоор эхэллээ. Энэхүү тоглолт нь Японы нийслэл хотоос хойд зүгт орших Фүкүшима хот дахь “Azuma” цэнгэлдэх хүрээлэнд болж байна. 


Олимпыг хойшлуулах шийдвэр гаргасан өдрөөс хойш 16 сарын дараа, Олимпын наадмын албан ёсны нээлтийн ёслол болохоос хоёр хоногийн өмнө болж буй уг тоглолт нь танхимын үзэгчгүйгээр явагдаж буйгаараа бусад Олимпын тэмцээнүүдээс ялгарч байна.


Ийнхүү ирэх наймдугаар сарын 8 хүртэлх 19 хоногийн хугацаанд 205 улс орон, бүс нутгийн 11 мянган тамирчин одоогоор онцгой байдал тогтоогоод буй Японы нийслэлд болон бусад муж, хотод болох тэмцээнүүдэд оролцоно.


Австралийн софтболын баг нь гурван хүрэл, нэг мөнгөн медалтай бөгөөд үүсэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Японд зургаадугаар сарын 1-нд ирсэн нь чухал тэмцээндээ сайн бэлтгэх боломжийг бүрдүүлжээ.


Токиогийн Олимпыг зохион байгуулагчдын нэмсэн спортын төрлүүдийн нэг болох софтбол нь 2008 оноос хойш анх удаа Олимпын наадмын төрөлд эргэн нэмэгдэж буй нь энэ юм. Япон улс 2008 онд энэ төрөлд алтан медаль хүртсэн билээ. Энэ удаагийн наадамд мөн л 2008 оноос хойш хасагдсан төрөл болох бейсболоос гадна серфинг, спорт авиралт, скейтбординг, каратэ зэрэг төрлүүд нэмэгдэж буй юм. 

“Токио-2020” Зуны XXXII олимпын наадмыг зорьж буй Монголын баг тамирчид

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмыг 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд, Зуны XVI паралимпын наадмыг 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд Япон улсын нийслэл Токио хотноо тус тус зохион байгуулна.


Хоёр хоногийн дараа эхлэх энэ удаагийн XXXII олимпын наадамд дэлхийн 206 улс орны 11 мянга орчим тамирчид спортын 33 төрлөөр, 339 медалийн төлөө хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөнө. Монгол Улсын Үндэсний шигшээ багаас 43 тамирчин “Токио-2020” олимпын наадамд спортын 10 төрөлд оролцох юм.

 

“Токио-2020” олимпын Буудлага спортын төрөлд:

 

О.Гүндэгмаа, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Анударь,

 

Байт харвааны төрөлд:

 

Б.Отгонболд, Б.Урантунгалаг,

 

3х3 сагсан бөмбөгийн төрөлд:

 

О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго, Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул,

 

Бокс:

 

Э.Цэндбаатар, Б.Чинзориг, М.Мягмаржаргал,

 

Жүдо:

 

Д.Амартүвшин, Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, Саид Моллаи, Г.Алтанбагана, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, М.Уранцэцэг, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг,

 

Чөлөөт бөх:

 

Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа,

 

Хөнгөн атлетик /марафон/:

 

Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа,

 

Хүндийг өргөлт:

 

М.Анхцэцэг, Э.Билэгсайхан,

 

Ширээний теннис:

 

Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ,

 

Усанд сэлэлт:

 

М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нарын тамирчид өрсөлдөнө.

 

“Токио-2020” паралимпын наадмын пара буудлага төрөлд:

 

З.Ганбаатар

 

Пара байт харваа:

 

Н.Мөнхбаатар

 

Пара пауэрлифтинг:

 

Э.Содномпилжээ

 

Пара таеквондо:

 

Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа,

 

Пара жүдо:

 

А.Мөнхбат, С.Ядамдорж,

 

Пара хөнгөн атлетик:

 

Д.Саруултөгс, П.Энхманлай


 

Монголын баг тамирчид Улаанбаатарын цагаар хэзээ тэмцээнээ эхлүүлэх хуваарийг танилцуулж байна.

 

7 дугаар сарын 23

 

07:30. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт бууны бэлтгэл (О.Есүгэн)

08:00. Байт харваа - Эмэгтэй - Ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог (Б.Урантунгалаг)

09:00. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл (Э.Даваахүү)

12:00. Байт харваа - Эрэгтэй - Ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог (Б.Отгонболд)


7 дугаар сарын 24

 

07:30. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт буун - Урьдчилсан шат

08:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шат (Б.Болор-Эрдэнэ эм, Э.Лхагвасүрэн эр)

09:00. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл - (Ц.Анударь, О.Гүндэгмаа)

09:45. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт буу - Финал

10:00. Жүдо - Эмэгтэй 48 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (М.Уранцэцэг)

10:00. Жүдо - Эрэгтэй 60 кг (Д.Амартүвшин)

12:00. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат

13:15. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Нэгдүгээр тойрог

14:30. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар буу - Финал

16:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Итали (О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго)

16:00. Жүдо - Эмэгтэй 48 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд

18:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Нэгдүгээр тойрог

20:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол – АНУ

 

7 дугаар сарын 25

 

Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат

09:15. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Япон

10:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Л.Сосорбарам)

10:00. Жүдо - Эрэгтэй 66 кг (Ё.Басхүү)

10:15. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Финал

11:03. Бокс - Эмэгтэй 75 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (М.Мягмаржаргал)

11:03. Бокс - Эрэгтэй 57 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (Э.Цэндбаатар)

11:18. Бокс - Эрэгтэй 63 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (Б.Чинзориг)

 

13:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Орос

 

13:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –

 

Хоёрдугаар тойрог

 

16:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд


7 дугаар сарын 26


08:00. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл (Э.Даваахүү, Ц.Анударь)

09:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хоёрдугаар тойрог

 

09:40. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Румын

10:00. Жүдо - Эрэгтэй 73 кг - (Ц.Цогтбаатар)

10:00. Жүдо - Эмэгтэй 57 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Д.Сумъяа)

13:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –

 

Гуравдугаар тойрог

 

16:00. Жүдо - Эмэгтэй 57 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд

16:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Франц

 

7 дугаар сарын 27

 

08:00. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат

08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат эхэлнэ

09:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –

 

Гуравдугаар тойрог

 

Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Хүрэл медалийн тоглолт

10:00. Жүдо - Эмэгтэй 63 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Б.Ганхайч)

10:00. Жүдо - Эрэгтэй 81 кг - (Сайед Моллай)

10:35. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Алтан медалийн тоглолт

12:55. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Хятад

13:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –

 

Гуравдугаар тойрог

15:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16

16:00. Жүдо - Эмэгтэй 63 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд

18:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16

19:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хасагдах шат буюу Шөвгийн наймын тоглолтууд

 

7 дугаар сарын 28

 

08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар бууны бэлтгэл (Ц.Анударь, О.Гүндэгмаа)

08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

09:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8

10:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8

10:00. Жүдо - Эрэгтэй 90 кг - (Г.Алтанбагана)

10:48. Бокс - Эмэгтэй 75 кг - Шигшээ 16

11:36. Бокс - Эрэгтэй 57 кг - Шигшээ 16

16:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Шөвгийн дөрөв буюу хагас шигшээн тоглолтууд

19:45. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хүрэл медалийн төлөөх тоглолт

20:55. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Алтан медалийн төлөөх тоглолт

 

7 дугаар сарын 29

 

08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Нарийвчлал

08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат

10:00. Жүдо - Эрэгтэй -100 кг - (Л.Отгонбаатар)

10:00. Жүдо - Эмэгтэй 78 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (О.Мөнхцэцэг)

10:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4

12:30. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Албан ёсны бэлтгэл

14:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4

16:00. Жүдо - Эмэгтэй 78 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд

19:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

20:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт

 

7 дугаар сарын 30

 

08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Урьдчилсан шат

08:30. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16

10:00. 10:00. Жүдо - Эрэгтэй +100 кг - (Ө.Дүүрэнбаяр)

11:30. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт бууны бэлтгэл (О.Есүгэн)

13:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8

13:50. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Финал

14:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4

15:30. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

15:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт

18:02. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй (М.Дэлгэрхүү)

18:24. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй (Б.Энххүслэн)

19:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

20:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

 

7 дугаар сарын 31

 

08:00. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар бууны бэлтгэл (Э.Даваахүү)

08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16

10:11. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй - Хагас шигшээ

10:32. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй - Хагас шигшээ

11:00. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт буу - Урьдчилсан шат

 

11:03. Бокс - Эрэгтэй 63 кг - Шигшээ 16

12:06. Бокс - Эмэгтэй 75 кг - Шөвгийн 8

 

13:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8

14:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4

15:00. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт буу - Финал

15:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт

15:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт

 

8 дугаар сарын 1

 

07:30. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар буу - Нэгдүгээр шат

09:30. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй - Медалийн тоглолт

09:37. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй - Медалийн тоглолт

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 76 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (О.Бурмаа)

10:30. Бокс - Эрэгтэй 57 кг - Шөвгийн 8

 

8 дугаар сарын 2

 

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 76 кг - Дагах болон медалийн барилдаанууд

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 68 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (С.Батцэцэг)

10:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - 87 кг (М.Анхцэцэг)

10:20. Хүндийг өргөлт - Эмэгтэй - +87кг (Э.Билэгсайхан)

13:30. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар буу - Финал

14:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - 87 кг - Медалийн тоглолт

18:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - +87 кг - Медалийн тоглолт


8 дугаар сарын 3

 

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 68 кг - Дагах болон медалийн барилдаанууд

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 62 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Х.Болортуяа)

10:30. Бокс - Эрэгтэй 57 кг - Шөвгийн 4

10:48. Бокс - Эрэгтэй 63 кг - Шөвгийн 8

 

8 дугаар сарын 4

 

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 62 кг - Дагах болон медалийн барилдаанууд

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 57 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Б.Хонгорзул)

10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 57 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Э.Бэхбаяр)

 

8 дугаар сарын 5

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 57 кг - Дагах болон медалийн барилдаанууд

10:00. Чөлөөт бөх - Эрэгтэй 57 кг - Дагах болон медалийн барилдаанууд

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 53 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Б.Болортуяа)

10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 125 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (М.Лхагвагэрэл)

14:35. Бокс - Эрэгтэй 57 кг - Финал

 

8 дугаар сарын 6

 

10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 53 кг - Дагах болон медалийн барилдаанууд

10:00. Чөлөөт бөх - Эрэгтэй 125 кг - Дагах болон медалийн барилдаанууд

10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 50 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Ц.Намуунцэцэг)

10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 65 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Т.Тулга)

13:00. Бокс - Эмэгтэй 75 кг - Шөвгийн 4

13:32. Бокс - Эрэгтэй 63 кг - Шөвгийн 4

13:45. Бокс - Эмэгтэй 75 кг - Финал

 

8 дугаар сарын 7

 

06:00. Хөнгөн атлетик - Марафон - Эмэгтэй (Б.Мөнхзаяа)

 

17:45. Чөлөөт бөх - Эмэгтэй 50 кг - Дагах болон медалийн барилдаанууд

17:45. Чөлөөт бөх - Эрэгтэй 65 кг - Дагах болон медалийн барилдаанууд

 

8 дугаар сарын 8

 

06:00. Хөнгөн атлетик - Марафон - Эрэгтэй (Ц.Бямбажав, Б.Сэр-Од)

13:15. Бокс - Эрэгтэй 63 кг – Финал

 


Ташрамд сонирхуулахад: Монгол Улсын чөлөөт бөхийн баг тамирчид зуны олимпын наадамд давхардсан тоогоор 76 тамирчнаа илгээж байсан нь хамгин олон тамирчнаа илгээсэн спортын төрөл юм байна. Харин жүдо бөхийн баг тамирчид- 63, бокс - 45, буудлага спорт- 18, хөнгөн атлетик - 15,  байт харваа - 15, дугуй - 13, хүндийг өргөлт - 13, усанд сэлэлтийн 10 тамирчин тус тус 1964 оны Токиогийн Зуны олимпын наадмаас хойш мөрөө үлдээсэн түүхтэй билээ.

Токиогийн Олимпын хөгжмийн зохиолч үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ

ТОКИО. /Kyodo/. Японы хөгжимчин Кэйго Оямада Токиогийн Олимпын нээлтийн ёслол хариуцсан багийн бүрэлдэхүүнээс гарч буйгаа даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр олон жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхэж байснаа хүлээн зөвшөөрснийхөө дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.


Баасан гаргаас эхлэх Олимпын хөгжмийг хариуцан ажиллаж байсан К.Оямадагийн өнгөрсөнд гаргасан зүй бус үйлдлүүдийн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр олон нийтээс хүлцэл өчиж, Олимп, Паралимпын наадмын хүрээнд гүйцэтгэж буй үүргээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.


Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн мэдээлснээр, ёслолын ажиллагааны эхний дөрвөн минутад эгшиглүүлэхээр төлөвлөж байсан К.Оямадагийн уран бүтээлийг дээрх шалтгааны улмаас хасахаар болжээ. Түүнчлэн бусад хөгжмийн зохиолч нар уг хөгжмийг орлох уран бүтээлийг туурвихаар ажиллаж буйг тэрбээр мэдээлжээ. 

Олимпын наадмыг виртуал бодит орчинд үзэх боломжийг олгожээ

ТОКИО. /NHK/. "Токио-2020" Олимпын наадмын ихэнх үйл ажиллагааг үзэгчгүй зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Японы мэдээлэл технологийн нэгэн компани ажилтнууддаа Олимпын наадмыг хамт суун үзэх боломжийг олгожээ.


Тус компани ажилтнууддаа Олимпын наадмыг биеэр үзэж буй мэт мэдрэмж төрүүлж, арга хэмжээг гэрээсээ аюулгүй үзэх боломжийг олгохын тулд виртуал бодит орчинд цэнгэлдэх бүтээсэн байна. Ингэснээр ажилтнууд наадмын арга хэмжээг хамт үзэж, сэтгэгдлээ хуваалцаж, тамирчдыг цахим зурвасаар дэмжих боломжтой болжээ.


Коронавирусний цар тахлаас шалтгаалан өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн компанийн ажилтнууд алсын зайнаас ажиллажээ. Иймд уг виртуал систем нь тэднийг эргэн нэгдэхэд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа компанийн удирдлагууд илэрхийлсэн байна. 

Олимпод оролцох тамирчид Японд ирсээр байна

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадамд оролцох тамирчид, төлөөлөгчид дэлхийн өнцөг булан бүрээс Японыг зорин ирж байна. Энэхүү наадам ирэх долоо хоногийн баасан гарагт эхэлнэ.


Нидерланд, Энэтхэг зэрэг бусад орноос 100 гаруй төлөөлөгчийг тээвэрлэсэн нисэх онгоц Токио хотын ойролцоох Нарита нисэх буудалд бямба гарагт газарджээ. Олимпын наадмыг зорин ирж буй зорчигчдоос бусад аялагчийг буух хүртэл онгоцны бүхээгээс гарахгүй байхыг хүсэж байгаа юм.


Үүний дараа тэднээс коронавирусний шинжилгээ авах бөгөөд хариу нь сөрөг гарсан хүмүүс Токио дахь тамирчдын хотхон болон бэлтгэлийн газруудыг зорих боломжтой болно. Ийнхүү ирж буй хүмүүсийн тоо ойрын өдрүүдэд хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрэх төлөвтэй байна.


Харин нийслэл хотод болон хотын орчимд амьдардаг жолооч нар даваа гаргаас эхлэн зам тээврийн хатуу зохицуулалтыг мөрдөх шаардлагатай болно. Цагдаа нарын мэдээснээр, ийм хязгаарлалтыг тэмцээн болох газруудад дагаж мөрдүүлнэ. Үүнд Токио болон Чиба, Сайтама, Канагава муж багтах юм.


Мөн замын хөдөлгөөн их байвал хотын бүсийн хурдны замын эгнээнүүдийг хязгаарлаж, нэвтрэх хэсгийг хаана гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. Түүнчлэн Олимпын наадамтай холбоотой тээврийн хэрэгслүүдэд зориулсан эгнээг Токио, Чиба дахь спортын байгууламжуудын ойролцоох 11 замд бий болгох ажээ. 

Токиогийн Олимп эхлэхэд долоо хоног үлдлээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадам танхимын цөөн үзэгчтэйгээр эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна. Японы нийслэлд коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж буй үед энэхүү наадам болох юм.


Өнгөрсөн долоо хоногт Олимпыг зохион байгуулагчид Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог гурван мужид болох тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин зарим муж дахь спортын байгууламжуудад тодорхой тооны үзэгчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн билээ.


Энэ сарын 23-нд болох наадмын нээлтийн ёслолд зөвхөн улс орнууд, спортын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Ийнхүү оролцох хүмүүсийн тоог 10 мянга орчмоор хязгаарлахаар анх төлөвлөж байсан бол ойрын хугацаанд хэдэн зуугаар бууруулах төлөвтэй байна.


Олимпын хотхоны хувьд хэдийнээ нээгдээд байгаа бөгөөд олон тамирчин бэлтгэлээ бүрэн базаахаар Японд ирээд буй юм. Гэвч зарим тамирчны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарснаас үүдэн халдварын улмаас тэмцээний хуваарь өөрчлөгдөж болзошгүй гэдэгт тамирчид санаа зовних болжээ.


Иймээс зохион байгуулагчид Олимпыг аюулгүй зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх сорилттой тулгарч байна. Токиогийн Олимпын эхний тэмцээн болох софтболын тэмцээн энэ сарын 21-нд буюу наадмын нээлтийн ёслолоос өмнө болно. 

Токиогийн олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлнө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ.


Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болж, эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн байна.


Эмэгтэй тамирчид олонх полсон гол шалтгаанд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.


Өмнө нь Бээжингийн олимпод тамирчдын хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар иржээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцож байсан юм. 


Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулья.


ОЛИМП              ЭРЭГТЭЙ    ЭМЭГТЭЙ

Токио-1964           17               4

Мехико-1968        14               4

Мюнхен-1972       37               2

Монреаль-1976    30               2 

Москва-1980         39              4

Сөүл-1988             24              4

Барселона-1992    27              6

Атланта-1996         12             4

Сидней-2000         12              8

Афин-2004             13             7

Бээжин-2008         14             14

Лондон-2012         16            13

Рио-2016                26            17

Токио-2020            18             25

Токиогийн Олимпыг сурвалжлах сэтгүүлчдийн 70-80 хувь нь вакцинд хамрагдана

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимп, Паралимпыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын 70-80 хувь нь наадмаас өмнө вакцинд вакцинд хамрагдах төлөвтэй байна гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/, Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо мэдээлжээ.


Өмнө нь ОУОХ болон Олимпыг зохион байгуулагчид наадмын үеэр тамирчидтай ойр байх хэвлэл мэдээллийн ажилтнуудад вакцин хийлгэхийг зөвлөсөн юм. Япон улсын хувьд, сайн дурынхан болон хэвлэлийн ажилтнуудыг вакцинжуулах ажлыг баасан гаргаас эхлүүлнэ.


Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, энэ зуны Олимпыг 22200 орчим, Паралимпыг 5600 орчим хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжлахаар хилийн чанадаас Токио хотыг зорин ирэх төлөвтэй байна.


Зохион байгуулагчид гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Японд ирснээс нь хойш 14 хоногийн турш байршлыг нь хянахаар төлөвлөж байгаа ажээ.


“Токио-2020” наадмын үйл ажиллагаа хариуцсан төвийн дарга Накамүра Хидэмасагийн мэдээлснээр, хэвлэлийн ажилтнууд вакцин хийлгэсэн байсан ч байршлыг нь хянахаас гадна бусад дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлагатай байна. 

Токиогийн Олимпын үеэр өдөрт халдварын долоон тохиолдол илэрч болзошгүй

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимп, Паралимпын үеэр наадамд оролцож буй хүмүүсийн дунд өдөрт “COVID-19” халдварын долоон шинэ тохиолдол илэрч болзошгүй гэж тус наадмыг зохион байгуулагчид таамаглаж байна.


Энэхүү тоон үзүүлэлтийг коронавирусний халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийн талаар мэргэжилтнүүдтэй хэлэлцэх баасан гаргийн уулзалтын үеэр танилцуулжээ. Энэ нь наадамд оролцох тамирчид болон арын албаны ажилтнууд зэрэг 77 мянга орчим хүнийг хамруулсан тооцоолол ажээ.


Олимпыг зохион байгуулах хороо, Токио хотын засаг захиргаанаас танилцуулсан урьдчилсан таамаглалыг өнгөрсөн сард зохион байгуулсан туршилтын тэмцээний үеэр коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн тоонд тулгуурлан гаргасан байна.


Мөн мэргэжилтнүүд наадмын үеэр үүсэж болзошгүй хамгийн таагүй нөхцөл байдлыг ч урьдчилан тооцоолжээ. Тодруулбал, халдварын улмаас нэг тамирчин, арын албаны 10 ажилтан эмнэлэгт хэвтэж, 57 хүн өөрийгөө тусгаарлах шаардлагатай болж магадгүй хэмээн таамагласан байна.


Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, Олимпын наадмын үеэр шаардагдаж болзошгүй эмнэлгийн үйлчилгээг олон нийтэд асуудал учруулахгүйгээр зохицуулахад зориулан эдгээр тооцооллыг гаргаж байгаа ажээ. Мөн үүнд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг харгалзан авч үзээгүй учир бодит тоон үзүүлэлтүүд улам бага байх боломжтойг онцолжээ.

Т.Бах: Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулна

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулна гэдгийг Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах ОУОХ-ны гурван өдрийн цахим хуралдааны дараа дахин нотоллоо. 


Мөн Т.Бах Токио хотод Олимпын наадам эхлэхээс өмнө буюу долоодугаар сарын дундуур хүрэлцэн очихоор төлөвлөж буйгаа мэдээлжээ. Энэхүү айлчлалтын товыг Японд очсоны дараа тусгаарлагдах хугацааг харгалзан үзсэний дүнд шийдвэрлэх ажээ. 


Цахим хуралдааны дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд мөн ОУОХ-ны Олимпын наадмын асуудал хариуцсан дарга Кристоф Дуби оролцжээ. Тэрбээр, “тамирчид коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд “тун итгэлтэй” байгааг" онцлон хэлсэн байна.


Мөн Олимпод оролцогчдын баримтлах халдвар хамгааллын дүрэм журмуудыг дэлгэрэнгүй тусгасан “Токио-2020” гарын авлагын эцсийн хувилбар ирэх долоо хоногт хэвлэгдэнэ гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн К.Дуби Токиогийн Олимпыг “хамгийн сайн бэлтгэл хангасан” наадам хэмээн тодорхойлжээ.


Үүнээс гадна ОУОХ-ны удирдах зөвлөл 2032 оны зуны Олимпын наадмыг Австралийн Брисбен хотод зохион байгуулах саналын талаар тухай хэлэлцсэн байна. Энэ талаарх шийдвэрийг долоодугаар сарын 21-нд Токиод болох ОУОХ-ны хуралдаанаар явуулах санал хураалтын дүнд эцэслэн гаргах ажээ. 

ОУОХ Токиогийн Олимпод оролцох дүрвэгсдийн багийг танилцууллаа

ТОКИО. /NHK/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн Олимпын наадамд оролцох 29 тамирчны бүрэлдэхүүн бүхий дүрвэгсдийн багийг танилцуулав.


ОУОХ-ны тэргүүн Томас Бах мягмар гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан энэхүү баг нь 19 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчнаас бүрдэнэ.


Тодруулбал, тэдний ес нь Сири, тав нь Иран, дөрөв нь Өмнөд Судан, гурав нь Афганистан гаралтай хүмүүс байна. Спортын төрлөөр нь авч үзвэл, хамгийн олон буюу долоо нь хөнгөн атлетик, зургаа нь жүдо, гурав нь таеквондогийн тамирчид ажээ.


Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын жүдоч Пополе Мисенга тэргүүтэй дүрвэгсдийн багийн зургаан тамирчин хоёр дахь зуны Олимпдоо дараалан оролцох гэж байна.



Т.Бахын мэдээлснээр, дэлхийн өнцөг булан бүрээс дүрвэгч тамирчид наадамд оролцох нь эв санааны нэгдэл, тэсвэр тэвчээр, итгэл найдварыг агуулсан хүчтэй “илгээлтийг” дэлхий дахинд хүргэнэ.


Дүрвэгсдийн баг ирэх долоодугаар сарын 12-нд Катарт цуглаж, түүнээс хоёр өдрийн дараа Японыг зорих төлөвтэй байна. Токио хот дахь “Waseda” их сургууль тус багийг байрлах газар, бэлтгэлийн байраар хангахаар болжээ.


ОУОХ 2016 онд Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон наадмын үеэр 10 тамирчны бүрэлдэхүүнтэй дүрвэгсдийн анхны багийг бүрдүүлж байсан юм. Түүнээс хойш тус байгууллага дүрвэгч тамирчдын бэлтгэлийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр бий болгожээ. Одоо уг хөтөлбөрт 56 тамирчин хамрагдаж байна. 

Токиогийн Олимпын шагнал гардуулах ёслолын хөгжим, шагналын тавцанг танилцуулжээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимп, Паралимпын наадам болоход 50 хоногийн хугацаа үлдээд буйтай холбогдуулан наадмыг зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжим, шагналын тавцангийн загварыг танилцууллаа.


Токио хотноо пүрэв гарагт цахимаар зохион байгуулсан танилцуулах үйл ажиллагаанд Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Хашимото Сэйко, Японы Олимпын хорооны тэргүүн Ямашита Ясүхиро тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.


Наадмыг зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын ажиллагааг байгаль орчинд ээлтэй байлгахад ихээхэн анхаарал хандуулжээ. Тухайлбал, шагналын тавцангуудыг дахин боловсруулсан хуванцраар хийсэн байна.



Мөн 2011 онд газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Японы зүүн хойд нутаг дахь сэргээн босголтыг илтгэн харуулах үүднээс тухайн үед ашиглаж байсан түр хорогдох байрны үлдэгдэл материалуудыг мөн тавцан бүтээхэд ашиглажээ.


Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр туслах сайн дурын 500 ажилтны өмсөх хувцасны хувьд кимоно болон  орчин үеийн хувцсыг хослуулсан загвараар бүтээж, өнгийг нь медаль тавих тавцангийн өнгөтэй адил Олимпын үндсэн таван өнгийн нэг болох хөх өнгөөр сонгосон байна.


Коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон "Токио-2020" Олимп, Паралимпын наадмын үеэр медаль гардуулах 878 ёслол зохион байгуулагдах бөгөөд эдгээр ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг алдарт хөгжмийн зохиолч Сато Наоки зохиожээ. 

ОУОХ: Олимпын наадмыг онцгой байдал тогтоосон үед ч зохион байгуулах боломжтой

ЛОЗАНН. /BBC/. Японы нийслэл Токио хотод онцгой байдал тогтоосон хэвээр байсан ч энэ зуны Олимпыг зохион байгуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ дэд ерөнхийлөгч Жон Коутс баасан гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын мэдэгджээ.


Одоогоор Японы есөн мужид коронавирусний цар тахлын улмаас тавдугаар сарын 31 хүртэл онцгой байдал тогтоогоод байгаагийн нэг нь Токио юм.


“Онцгой байдал тогтоосон хугацаанд таван туршилтын тэмцээнийг амжилттай зохион байгуулсныг бид бүхэн харлаа. Тамирчид, Японы иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх төлөвлөгөөг үүсэж болзошгүй хамгийн таагүй нөхцөл байдалд үндэслэн гаргасан тул Олимпыг онцгой байдал тогтоосон үед зохион байгуулах боломжтой” гэж Ж.Коутс хэлжээ.


Японд саяхан явуулсан санал асуулгаар иргэдийн 70 орчим хувь нь ирэх долоодугаар сарын 23-ны өдрөөс эхлэх Олимпын наадмыг зохион байгуулахын эсрэг байр суурьтай байгааг тогтоосон юм.


ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөс энэ талаар асуухад, энэхүү үзүүлэлтийг Японд вакцинжуулалтын түвшин сул байгаатай холбоотой хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, цаашид вакцинжуулалтын үзүүлэлт нэмэгдэх тусам олон нийтийн үзэл бодол өөрчлөгдөнө гэж найдаж байгаагаа хэлсэн байна. 

Токиогийн Олимпыг цуцлах хэрэгтэй гэж япончуудын 60 орчим хувь нь үзэж байна

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадам эхлэхэд гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед коронавирусний халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдсээр байгаагаас гадна вакцинжуулалтын явц удаан хэвээр байгаатай холбоотойгоор Японы иргэдийн 59.7 хувь нь наадмыг цуцлах хэрэгтэй гэж үзэж байгааг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Өнгөрсөн бямба гаргаас эхлэн хоёр хоногийн хугацаанд орон даяар утсаар явуулсан санал асуулгад оролцогчдын 25.2 хувь нь наадмыг танхимын үзэгчгүйгээр явуулах хэрэгтэй гэж үзсэн бол 12.6 хувь нь олон улсын спортын тэмцээнийг тодорхой тооны үзэгчидтэйгээр явуулах хэрэгтэй хэмээн хариулсан байна.


Эдгээр дүнгээс үзэхэд коронавирусний халдварын улмаас хэдийнээ нэг жилээр хойшлоод буй Олимпын наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсэхэд олон нийт эргэлзэх болсон нь харагдаж байна. Япон улсад одоо халдварын дөрөв дэх давлагаа дэгдээд байгаа бөгөөд илүү хурдан халдварладаг хувилбарууд тархах болоод байгаа юм.


Хэдийгээр Олимпыг зохион байгуулагчид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа боловч санал асуулгад оролцогчдын 87.7 хувь нь гадаадын тамирчид, тэднийг дагалдан ирэх хүмүүс халдвар тарааж болзошгүй гэдэгт санаа зовниж байна.


Токиогийн Олимпыг ирэх долоодугаар сарын 23-наас, Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод буй юм. Одоогоор Токио нь “COVID-19”-ийн улмаас тавдугаар сарын 31 хүртэл онцгой байдал тогтоосон есөн мужийн тоонд багтаж байна.


Kyodo” агентлагаас энэ оны дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгаар оролцогчдын 39.2 хувь нь наадмыг цуцлах хэрэгтэй, 32.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулж байсан бол ердөө 24.5 хувь нь наадмыг товлосны дагуу явуулах хэрэгтэй гэж хариулж байв.


Гэвч сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо орон даяар өссөний улмаас эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдээд байна. Мөн орны хүрэлцээ муудсантай холбоотойгоор гэртээ нас барах өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаагаас гадна шинэ хувилбарууд тархаж, вакцинжуулалтын явц удаашралтай байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулах болжээ.


Сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Японд вакцинжуулалтын явц удаан байна гэж оролцогчдын 85 хувь нь үзсэн бол 71.5 хувь нь цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Засгийн газрын хариу арга хэмжээнд сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Энэ нь Ерөнхий сайд Сүга Ёшихидэг үүрэгт ажилдаа орсноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 


Ийнхүү иргэд Засгийн газрын хариу арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байгаатай холбоотойгоор С.Ёшихидэгийн Засгийн газрыг дэмждэггүй хүмүүсийн үзүүлэлт 47.3 хувь буюу өнгөрсөн есдүгээр сараас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 36.1 хувьтай байжээ. Мөн дэмжигчдийнх нь түвшин 44 хувиас 41.1 хувьд хүрч буурсан байна.


Засгийн газар вакцинжуулалтаа эрчимжүүлэхээр ажиллаж байгаа боловч нийт 126 сая хүн амынхаа ердөө 3 орчим хувьд эхний тун вакциныг тарьсан нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 9 хувиас хавьгүй бага байгааг Оксфордын их сургуулийн тоон мэдээлэл харуулж байгаа юм.


Санал асуулгад оролцогчдоос Японы тамирчдыг вакцинжуулахыг чухалчлах шаардлагатай эсэх талаар асуухад 53.9 хувь нь тийм, 13.1 хувь нь үгүй гэж хариулсан бол 32.7 хувь нь тодорхой хариулт өгөөгүй байна. Үүнээс гадна улсын хэмжээнд коронавирусний шинэ хувилбарууд тархах болсонд 90.3 хувь нь санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


Энэхүү судалгаанд санал өгөх эрхтэй сонгогчидтой 715 өрх, 1254 гар утасны дугаарыг санамсаргүй байдлаар сонгон хамруулсан бөгөөд 542, 523 хүн тус тус хариулт өгсөн байна.