Махны үйлдвэрүүдийг дайвар бүтээгдэхүүнээ ашиглаж ажиллахыг анхааруулав
Хөвсгөл МОНЦАМЭ. Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга, Улсын ахлах байцаагч А.Эрдэнэбаатар Мөрөн, Түнэл сумын нутаг дэвсгэрт мал нядалгаа, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл мах маркет, Уудам хангай, Дуут улаан, Лидер хүнс зэрэг 5 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж махны үйлдвэрүүдийг дайвар бүтээгдэхүүнээ ашиглаж, хог хаягдлыг гаргахгүй, иргэдийн эрүүл ая тухтай амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй үйлдвэрийн хэмжээнд ажиллахыг анхааруулав.
1840 өдөр