“Сүегэр” уран бичлэгийн уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-04-30 15:47:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулна.  

Үндэсний бичиг үсгийн өдрийг угтан зохион байгуулж буй  тус уралдаан нь мэргэжлийн багш нар, уран бичлэг сонирхогчид, насанд хүрэгчид, сурагчид гэсэн 4 ангилалд болно.

Оролцох иргэдийн бүтээлийн зураг, оролцогчийн мэдээллийг 5 дугаар сарын 6 хүртэл khuvsguleec@gmail.com хаягаар хүлээн авч 5 дугаар сарын 8-нд цахим үзэсгэлэн гаргах гэнэ.  Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж. Уралдааныг Хөвсгөл аймгийн БСУГ Титэм ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ