Мөрөн суманд “Аялал жуулчлалын гудамж” байгуулна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-04-19 11:54:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2019-2024 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” өнгөрсөн оны 10 дугаар сард нээлтээ хийсэн. 

Төслийг хэрэгжүүлж эхлэхээр зураг төсвийн ажил хийж байгаа бөгөөд ерөнхий төлөвлөлттэй холбогдуулан БОАЖЯ-ны Аялал жуучлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн баг аймгийн Засаг дарга Л.Ганболдтой уулзаж харилцан санал солилцов.

Энэ үеэр Мөрөн суманд байгуулах “Аялал жуулчлалын гудамж”-ны байршил тогтоох, Хатгал тосгонд барих аялал жуулчлалын мэдээллийн төв, ариун цэврийн байгууламж болон отоглох цэгүүдийн байршил зэрэг ерөнхий төлөвлөлтийг тогтоохоор ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд  37.9 км хатуу хучилттай зам шинэчлэх, автомашины зогсоол, эко ариун цэврийн байгууламж шинээр нэмж байгуулах, цэвэрлэх байгууламж шинэчлэх, шинээр барих, Хатгал дахь хог хаягдлын цэгийг шинэчлэх, Тусгай хамгаалалтай газрын менежментийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх сум, Хатгал тосгоны иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийх ажээ.

 

 

Холбоотой мэдээ